Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ гавьяат Ө.Уянгын тухай 24 баримт

2013-7-22
0
ЖИРГЭХ
Сонгодог урлагийн тайзнаа эрхэмсэг орон зай эзлэн буй хатагтай Ө.Уянга хэдхэн хоногийн өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаалгасан. Шинэ гавьяатын тухай 24 баримтыг хүргэж байна.
уянга 10Сонгодог урлагийн тайзнаа эрхэмсэг орон зай эзлэн буй хатагтай Ө.Уянга хэдхэн хоногийн өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаалгасан. Шинэ гавьяатын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    34 буюу харьцангүй залуу насандаа МУГЖ цолоор шагнуулсан Ө.Уянгыг төрийн өндөр шагнал авсанд хүмүүс нилээн ам сайтай байна.

2.    Хөвсгөл аймгийн унаган охин Ө.Уянга зургаан настайдаа сургуульд орж байсан гэдэг. Тэрээр айлын ганц охин бөгөөд нэг өргөмөл дүүтэй.

3.    1995 онд Г.Хайдав гуай хаврын шалгалтаар Хөвсгөлд очиход Ө.Уянга шалгуулжээ. Гэхдээ түүнийг 16 настай гээд авсангүй.

4.  
 Насанд хүрсэн Ө.Уянга СУИС-д ирэхэд түүнийг гавьяат жүжигчин Д.Банди агсан гардан авсан юм. Тэрээр СУИС-д шалгуулахдаа АЖ Долгор гуайн дууг дуулахад багш нар нь шууд л “Энэ бол дуурийн дуучин байна. Дуурийн ангид оруулъя” гэж хэлж байжээ.

5.    Тэрээр “Гранд опера” тоглолтын билетийг 2009 онд 50 долларт хүргэж байв. Харин урилгаар дуулбал 1 сая төгрөг гэж дуугарч байлаа.

уянга 36.    Зөвхөн тайзан дээр биш дэлгэцэнд хүчээ сорьсон бүтээл нь UBS телевизийн “Мамма миа” хөгжимт кинонд тоглосон явдал болсон билээ.

7.    Үндэсний сэдэв рүү хийсэн шилжилт нь “Монгол” хэмээх цомогтой нь холбоотой байжээ. Тэрээр “Торго” салоны үнэнч хэрэглэгч.

8.    “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсан түүнийг цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай гэж хүмүүс ярьдаг. Тэрээр сонгодог урлагтаа үнэнч үлдэхийг хүссэн учраас “Классик жем”-ийг орхисон гэдгийг албан ёсоор хэлсэн билээ.

9.    Италид хагас жил суралцаж ирээд тэр эрчимтэй ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь түүнийг маш хурдан таньж эхэлсэн юм.

10.    Өмнө нь Орост мэргэжил дээшлүүлж хоёр жил суралцаж байв.

11.
    “Риголетто” дуурийн Жильда, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатан, “Норма”, “Аида” дуурийн аринуудыг дуулсан нь дуурь сонирхогчдод тун сайнаар үнэлэгдсэн билээ.

уянга 312.    Түүний гэр бүлийн хүнийг хэн гэдгийг хэвлэлийнхэн нэг мөр тогтоож чадагүй л байна. Завханы УИХ-ын гишүүний туслахтай сууж байсан бөгөөд дараа нь улсын начин Ц.Содномдорж, “Диор”-ын гэх Дэлгэр гэсэн нэрс хөвөрч, эцэстээ “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү дээр тогтож байсан ч хосууд хоёр тийш болцгоожээ.

13.    Тэрээр анхны амьдралаасаа нэг хүүтэй. Хүү нь энэ жил ахлах сургуулийн тавдугаар ангид суралцана. 

14.    Тэрээр багадаа дуулахаасаа илүү бүжиглэдэг байжээ. Их солгой хоолойгоор ардын богино хэмжээний дуу дуунуудыг дуулдаг охин байсан гэж өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

15.    Тэрээр бусад дуучид шиг байнга гоо сайханд ордоггүй гэнэ.  Ажил ихтэй ядарсаны дараа нүүрнийхээ өнгийг сэргэхгүй болсон үед л гоо сайханд ордог. Тэр бас гайхалтай үрэлгэн эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлдог.

16.  
 Ө.Уянга одоо ч Toyota Велви машинаа унасаар.

17.    Тэрээр Богема дуурийн Мимигийн дүрдээ их дуртай. Бас дэлхийн хэмжээнд дуурийн дуучдийн хоолойн цар хүрээг харуулдаг “Шөнийн хатан”-ы дүрийг бүтээж гаргасандаа их бахархаж өшөө сайн болгож дуулах юмсан гэж боддог гэнэ.

уянга 318.    Арван жилдээ бол барагтай л охидуудтай нийлдэггүй, хөвгүүдтэй голдуу тоголдог охин байжээ. Тийм учраас банди нар ерөөсөө захиа өгч байгаагүй гэнэ. Нэг ёсондоо арван жилд хайрын захиа ганцыг ч аваагүй нэгэн аж.

19.     Түүнд гуч хол гарсан гоёлын даашинз байдаг гэнэ.

20.    Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг “Чадалтай хоолойтой, цаашид юм дуулгах хүүхэд” хэмээн үнэлсэн байдаг.

21
.    Хэлэх дуртай үг нь “Хэзээ ч шантарч болохгүй” “Эзэн хичээвэл заяа хичээнэ”.

22.    Дуурийн дуучдаас Жавзанпагма гуайг хүндэлдэг бол роп попынхноос Б.Сарантуяаг хүндэлдэг. Тэрээр дуучин Б.Сарантуяаг “Агуу эмэгтэй. Гайхалтай чадалтай хоолойтой. Бүгдийг чанартай хийдэг хөдөлмөрч. Зан ааш нь ч дөлгөөхөн сайхан эмэгтэй” гэж тодорхойлжээ.

23.    Анхны цалингаараа өөртөө зориулж гоёлын зүүлт авч байжээ. Ө.Уянга гоёл чимэглэлийн зүүлтээс гадна өөртөө хэрэгтэй бүгдийг цуглуулдаг байна. 

24.    Тэрээр тод өнгөөр зоригтой наадаж чаддаг бүсгүй. Түүнд энгийн хувцас зохидоггүй бөгөөд дэгжин, тод өнгөтэй хувцсаар үргэлж гоёдог.
уянга 3

уянга 3

уянга 3

Т.Энхэлээ 24tsag.mn

image

Сонгодог урлагийн тайзнаа эрхэмсэг орон зай эзлэн буй хатагтай Ө.Уянга хэдхэн хоногийн өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаалгасан. Шинэ гавьяатын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.26.195.246)
    Sain duuchin amjilt... Yun dinosaur shig otgonjargal ....... Otgonjargal ataarhaad umdunduu shees alddaggiin shuu!!!!!!!!!!
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • tuya (103.26.194.191)
    urtnasan guai shig duuchin bolchihbol ch yahav ee heleh vg alga daa
    2014 оны 02 сарын 08 | Хариулах
  • tuya (103.26.193.11)
    uynga sain duuchin ulam sain boloh heregtei delhiin hemjeenii duuchin boloh zorilgo oortoo tavij uiggagvi ajillah heregtei
    2014 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.194.116.8)
    Хөдөө хөдөө
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    Алдаануудаа засаарай. Жавзандулам байлгүй дээ. Жавзанпагма гэдэг дуурийн хүн үнэлээд байхаар дуучин би лав сонсоогүй. Ахлах сургуулийн 5-р анги гэдэг нь ямар анги байдгийн, хэ хэ
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • irgen (112.72.12.244)
    чи шүү... амжилт бас аз жаргал ...
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Tomorhuyg gedeg hunt hattsulah duuchin hoeor shu
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Амжилт (103.11.195.166)
    Амжилт хүсье, чадалтай хоолойтой дуучин шүү
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • БОЛЬЖ ҮЗ (27.123.214.113)
    ЗА БИТГИЙ БАЛАЙРААД БАЙГААРАЙ,ТӨМӨРХУЯГ ГАВЬЯАТ АВААГҮЙ БАЙХАД ХҮНИЙ ДУУ ХУЛГАЙЛЖ ДУУЛСАН ХҮМҮҮС Л ГАВЬЯАТ АВЧИХ ЮМАА.УЛСЫН НАЧИН ГАВЬЯАТ ОНЦ ТЭЭВЭРЧИН ГЭДЭГ ЦОЛЧ ЗАХЫН БАРАА ШИГ БОЛЖ ДЭЭ
    2013 оны 07 сарын 22 | Хариулах
  • МУ иргэн (124.158.74.2)
    Бурхангүй газрын бумба галзуурана аа гэж
    2013 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    Namaig baga bhad. Manaihtai horsh bsan. Namaig harj unjdug bsan gesen. Odo tanihgui bh doo :D
    2013 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    хөөрхөн шүү. Би лав аймар хайрладаг.
    2013 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    17 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    37 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    40 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    56 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    2 цаг 43 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    2 цаг 54 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    3 цаг 4 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    4 цаг 10 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    4 цаг 11 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    4 цаг 28 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    4 цаг 33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    5 цаг 12 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    5 цаг 31 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    5 цаг 42 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    5 цаг 44 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    5 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 9 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    6 цаг 17 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    6 цаг 28 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК