Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр 90 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Архангай аймгийн тухай 24 баримт

2013-7-26
0
ЖИРГЭХ
Өнөөдөр Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэлж байна. Их ой нь тохиож буй Архангай аймгийн тухай 24 баримтыг хүргэе.

булган уул2Өнөөдөр Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэлж байна. Их ой нь тохиож буй Архангай аймгийн тухай 24 баримтыг хүргэе.

1.  
 1923 онд байгуулагдсан анхны таван аймгийн нэг бол Архангай юм. Тус аймаг нь анх Цэцэрлэг мандал уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж 1931 онд Архангай гэсэн нэртэй болжээ.

2.
    Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 55.3 мянган км.кв, далайн түвшнээс дээш 2414 метрийн өндөрт байдаг.

3.    МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх газраас аймгуудын гайхамшгийг нэрлэхэд Архангайг хамгийн их үзэх зүйлтэй, байгалийн үзэсгэлэнт газартай аймгуудын нэгээр нэрлэжээ.

4.    Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор гэх есөн газрыг Архангай аймгийн гайхамшгаар нэрлэжээ. Гэвч тус аймагт Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар байдаг.

5.    Дэлхийд зул өргөдөг хоёрхон уул байдгийн нэг нь Архангай аймагт байдаг. Тус уулын нэрийг “Булган уул” гэх бөгөөд нутгийн иргэд олон зуун жил тус уулаа хайрлан хамгаалж, шүтэж иржээ. Архангайчууд Цагаан сар, Шинийн 15 гэх мэт тэмдэглэлт өдөр Булган ууландаа зул өргөдөг. Зул өргөсөн үед тэнгэрийн одод газарт буусантай адил харагддаг гэж нутгийн иргэд ярьдаг.

6.    Архангай аймаг нь 19 сумтай.  Хамгийн ойр орших сумын төв нь цэцэрлэг хотоос 25 километрийн зайд орших Цэнхэр сум, хамгийн хол нь 256 км-ын зайд орших Цахир сум юм. Харин аймгийн төв нь Улаанбаатар хотоос 521 километрийн зайтай.

7.    Архангай аймгаас хамгийн олон улсын цолтой бөх төржээ. Үүнд аварга 4, арслан 13, гарьд нэг, заан 30, харцага долоо, начин 59 гэсэн нийт 114 улсын цолтой бөх Архангай аймгаар овоглодог.  

архангай38.    Мөн хамгийн олон аварга тус аймгаас төржээ. Г.Вандан, Буурь Жамъяан, Ц.Чимэд-Очир Г.Өсөхбаяр гэсэн дөрвөн аваргатай. 

9.    Тус аймаг нь 2.1 сая малтай, үхрийнхээ тоогоор улсад тэргүүн байр эзэлдэг. Нийт 428 мянган үхэртэй.
 
10.     Сүү цагаан идээгээ хамгийн сайхан боловсруулдаг хүмүүсээр тус аймгийн Их тамир сумын бүсгүйчүүдийг нэрлэжээ. Алдарт “Сүүн цагаан хуруут” ааруулыг тус сумын бүсгүйчүүд санаачлан боловсруулж улсын брэнд бүтээгдэхүүн болгосон байна. 

11.    Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу хөшөө ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг байна.

12.    Хамгийн том голуудыг нь нэрлэвэл Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй юм. Мөн Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх, Цэнхэр зэрэг халуун хүйтэн рашаан олонтой.

13. 
   Архангай аймгаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЭМ-ийн сайд Н.Удвал, ЭМ-ийн сайд асан С.Ламбаа УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Ц.Цолмон, Т.Бадамжунай зэрэг олон улстөрч төржээ.

14. 
    Төрийн шагналт АЖ, Ц.Гантөмөр, АЖ Д.Чимэд-Осор, МУГЖ Г.Равдан, дуучин СТА С.Баттулга, С.Бүтэд, удирдаач Ж.Бүрэнбэх гэх мэд урлагийн алдартнууд мөн лэнэ аймгаас төрсөн байна. Мөн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба зэрэг тамирчид тус аймгийн уугуул хүмүүс.

архангай415.    Хамгийн олон УИХ-ын даргатай аймаг бол Архангай юм. Тухайлбал С.Төмөр-Очир, Р.Гончигдорж нар УИХ-ын даргаар ажиллаж байжээ.

16. 
   Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг.

17.    Энэ нутаг нь аялал жуулчлалын чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан нуур болон Хорго, Тайхар чулууны галт уулын тогтоц нь олны анхаарыг үргэлж татдаг байна.

18.    Архангай аймагт 2010 оны эцэст 91 мянган хүн амьдарч байжээ. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлдэг байна. 

19.    Аймгийн төв Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл нэгдүгээр сард -15.6 хэм хүйтэн, зун нь долдугаар сард 14.7 хэм дулаан байдаг.

20.     Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг байдаг аж.

21.    Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий.

булган уул122.    Тус аймаг нь ой мод ихтэй бөгөөд ууланд нь аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг амьтан элбэг байдаг.

23.    Монголын хамгийн өндөр даваануудын нэг “Цагаан даваа” тус аймагт байдаг. Дөрвөн уулын дунд төвхнөсөн архангайчуудын дийлэнхи нь гэр хороололд амьдардаг.

24.    Жил бүр улсын төсвөөс хамгийн их мөнгийг тус аймагт төсөвлөдөг ч хөгжил тааруу гэж дүгнэгддэг. Гэхдээ Архангай аймгаас Улаанбаатар хүртэл засмал замтай.
24tsag.mn

image

Өнөөдөр Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэлж байна. Их ой нь тохиож буй Архангай аймгийн тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Мөнхжарг***** (103.23.51.2)
    Тариалангийн аймаг буюу Ховд уул нь 90 жилийн ойгоо, бүр цаашлуулбал 101 жилийн ойгоо тэмдэглэх байсан. юм.
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    good
    2013 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    юу нь худлаа байгаан.бүгд л үнэн байна шдээ
    2013 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (133.5.242.109)
    zarim ni shal hudlaa, tanaihan ene barimtaa shalgadag redaktor gej baidaguu
    2013 оны 07 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    3 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    6 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    22 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    57 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    2 цаг 9 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    2 цаг 20 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    2 цаг 30 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    3 цаг 36 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    3 цаг 37 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    3 цаг 54 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    3 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    4 цаг 39 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    4 цаг 58 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    5 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    5 цаг 10 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    5 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 35 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    5 цаг 43 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    5 цаг 55 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    6 цаг 1 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК