Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийг айдаст автуулах 24 муу баримт

2013-8-13
0
ЖИРГЭХ
Хүлцэл өчье! Дан муу муухай мэдээлэл хүргэх гэж байгаа даа. Улс орны нийгэм эдийн засгийн бараг бүх үзүүлэлт “багасав”, “буурав”, “дампуурав”, “зогсов”,  “гацав”, “унав” гэсэн хэдэн үгээр илэрхийлэгдэж байна. 
32_b5d9ad6f4be5a103e07af711438adc5a8307b8dfХүлцэл өчье! Дан муу муухай мэдээлэл хүргэх гэж байгаа даа. Улс орны нийгэм эдийн засгийн бараг бүх үзүүлэлт “багасав”, “буурав”, “дампуурав”, “зогсов”,  “гацав”, “унав” гэсэн хэдэн үгээр илэрхийлэгдэж байна.  Гэхдээ бас хэдэн зүйл “өсөв”, “нэмэгдэв” гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Тэр нь “малын хорогдол нэмэгдэв”, “долларын ханш өсөв”, “цахилгааны үнийг нэмэв”, “барааны үнэ өсөв”, “гэмт хэрэг өсөв” гэж гол харуулсан мэдээллээр үргэлжилнэ. Ард түмнийг амарч байх хойгуур нийгэм, эдийн засагт юу болоод байгааг 24 баримтаар нуулгүй харуулья. Удахгүй чуулган хуралдаж, хүмүүс ажилдаа орж гэнэт л сэрсэн юм шиг “Улс орныг минь хэн ийм болгочихов оо” хэмээн завсаргүй улс төржих нөхцөл бүрдсэн байна.

1. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монголын бүх ард түмний хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХK дампуурсныг албан ёсоор зарлав.

2. Оюутолгойн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтыг Засгийн газартай ойлголцоогүйгээс болж зогсоож байгаагаа хөрөнгө оруулагчид Олон улсын хэмжээнд зарлав. Оюутолгой төсөлд ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан үндэсний аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоож, ажилчиддаа хугацаагүй амралт өгч эхлэв.

3. Гадны томоохон хөрөнгө оруулагчид Монголыг орхиж явах болов. Тэд манай улсын дотоод нөхцөл байдал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэгчид Засгийн газрын гол яамдыг удирдах болсноос болгоомжилж байгаагаа ил далдаар мэдээлээд гарцгаав. Дээр нь сөрөг хүчнийхээ эсрэг зохион байгуулалттай тэмцэж байгаа нь гадныханд бас таалагдсангүй. Учир нь дотооддоо ийм тэмцэл өрнүүлж байгаа улс гадныхныг яаж магадгүй гэсэн сигнал болов.

4. Монгол Улс гурван төсөвтэй болов. Сүүлийн жилүүдэд зөвхөн төсвийг УИХ-аар батлуулдаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газар гурван төсөвтэй болж санхүүгийн замбараагүй байдал үүсгэв.
5. Улаанбаатарын зарим хэсэгийг цахилгаанаар хангахаар болсон ТЭЦ-5-ын ажил бүрмөсөн зогсов.
6. Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын ажлыг хувийн хэвшлээс авч Засгийн газар барьж байгуулах гэсэн боловч үр дүнд хүрэлгүй гацаанд оров.
7. MCS, МАK зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт хэрэгжүүлэх гэж байсан төслүүдээ зогсоов.

8. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны түвшнээс 60-40 хувиар буурав.
9. Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт 2012 оны эхний улиралд 68 хувиар өсч байсан бол сонгуулийн дараа 2012 оны 4-р улиралд өсөлт 16.3 хувь болж буурсан нь судалгаагаар тогтоогдов.
10.Төсвийн орлого ихээхэн тасарч сүүлийн 13 жилийн түүхэнд байгаагүй хэмжээнд хүрэв. 2013 онд олон улсын байгууллагын дүгнэлтээс үзэхэд, “Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 2013 онд ДНБ-ий 13 орчим хувьд хүрэхээр байна”. Энэ нь 2012 оноос бараг хоёр дахин муудсан үзүүлэлт юм.

11. Үндэсний статистикийн мэдээнээс харахад, нүүрсний экспорт 2013 онд өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар унав.
12. Монгол Улсын экспорт сүүлийн жилүүдэд байгаагүй буюу 10 хувиар унасан байна.
13.Инфляци зөвхөн эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувьд хүрч, энэ оны зорилт болсон 8 хувиас он дуусаагүй байхад аль хэдийнээ хэтрээд талийж өгөв.
14. 2013 оны эхний 6 сард үнэт цаасны гүйлгээ 79.8 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 79.7 хувиар буурлаа.
15. Чингис бонд буюу Монголын өрийн бичгийг дэлхийн зах зээлд анхны үнийн 93 хувьд хүртэл хямдруулан арилжих болсон талаар Ройтерс агентлаг мэдээлэв.

16. Улсын хэмжээнд том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хагас жилд 638.4 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин нэмэгдэв.
17. Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний хагас жилд тээсэн ачаа 1.4 сая тонн буюу 6.9 хувиар багасав.
18. Төгрөгийн ханш ноднингийн мөн үед 1319 төгрөг байсан бол одоо 1600 хүрч 2008 оны хямралаас хойш байгаагүй хэмжээнд хүрэв.  
19. Монголын банкуудын сектор дэх гадаад валютын хадгаламж бараг 40 орчим хувиар буурлаа.

20. Монголбанк одоогийн байдлаар 3 триллион төгрөг банкны сектороор дамжуулаад эдийн засагт нийлүүлэв. Нийт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ 8 триллионд хүрсэнтэй харьцуулвал энэ нь асар их мөнгө юм. Ингэж 3 триллион төгрөг эдийн засагт нийлүүлсэн ч вальютыг хязгаарлаж чадсангүй.
21.  Аялал жуулчлалын орлого, гадаадад ажиллаж буй Монголчуудын мөнгөн гуйвуулга эрс буурав.
22. Энэ оны эхний долоон сард  14816 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 15.6 хувиар өссөн гэсэн үг юм.
23. Ард түмний амралтын үеэр сөрөг хүчинтэй зөвшилцөлгүй, олон нийтээс асуулгүй Цахилгааны үнийг нэмэв.
24.Улс орны эдийн Засаг ингэж хүндэрсэн учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрыг дуудаж ээлжит бус чуулганыг хуралдуулж болох талаар байр сууриа илэрхийлэв. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчин болох МАН-аас хэвлэлийн хурал хийж улс орны нөхцөл байдлыг мэдээлж ээлжит бус чуулганыг хуралдан асуудлыг хэлэлцэхийг шаардав.
www.24tsag.mn




image

Хүлцэл өчье! Дан муу муухай мэдээлэл хүргэх гэж байгаа даа. Улс орны нийгэм эдийн засгийн бараг бүх үзүүлэлт “багасав”, “буурав”, “дампуурав”, “зогсов”, “гацав”, “унав” гэсэн хэдэн үгээр илэрхийлэгдэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.55.191.35)
    iim nuhtsuld zasgiin gazar uursdiin sanalaar buren bureldhuuneer ogtsrohoor yum daa
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • zochin (202.55.191.35)
    aimaar medee baina. onii etsseer bur ch muudah ni dee manai ediin zasag. SHINECHLELiin zasgiin gazar ard tumnee elgeer ni mulhuul3eh ni
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.0.160)
    Bat uul hulgaich metiin hudal showchind yah gej sanal ogvoo Tengisiin urd taliin nodnin huuhdiin deer tomor unagaj alsan bashing nuraana gesen haa bna yuch hiij chadahgui Ardchilsan nam nertei manguunuudaas bolj 4 jil elgeeree hevtehndeee
    2013 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    3 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    7 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    22 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    57 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    2 цаг 9 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    2 цаг 20 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    2 цаг 30 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    3 цаг 37 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    3 цаг 37 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    3 цаг 54 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    3 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    4 цаг 39 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    4 цаг 58 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    5 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    5 цаг 10 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    5 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 35 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    5 цаг 43 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    5 цаг 55 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    6 цаг 1 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК