Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүний оюунаар бүтээгдсэн 24 бүтээл

2013-8-18
0
ЖИРГЭХ
Монголчууд биднийг оюуны чадвар өндөртэй, бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн гэдэг. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна. Хүн төрөлхтний чихийг сортойлгож, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг 24 бүтээлийг хүргэе.

    туршилтМонголчууд биднийг оюуны чадвар өндөртэй, бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн гэдэг. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна. Хүн төрөлхтний чихийг сортойлгож, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг 24 бүтээлийг хүргэе.

1.     Лхамсүрэнгийн Баяржаргал хэмээх монгол эрдэмтнээр ахлуулсан Франкфуртын их сургуулийн эрдэмтэд шохойн чулуунаас алмаз гарган авснаар дэлхий дахинд 60 жилийн турш оролдоод чадаагүй зүйлийг хийж чадлаа. Л.Баяржаргал өдгөө 38 настай бөгөөд зургаан жилийн туршид энэ судалгаагаа хийсэн гэдэг.  Түүнийг Нобелийн шагнал хүртэх нь тодорхой гэж Германы хэвлэл мэдээллээр шуугисаар байна.

2.    Монгол эрдэмтэн Б.Баасансүрэн цаа буганы орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэжээ. Түүний анагаах ухаанд оруулсан энэ их гавъяаг  үнэлэн Австрийн алдарт Хофбургийн ордонд шагнал гардуулсан юм.

3.   АНУ-ын Филадельфи мужид байрлах “Ametros solution” компанид ажилладаг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нарын монгол залуус дэлхийд анх удаа орон зайн цэнэглэгч бүтээжээ.  Энэ бол таны гар утсыг ямар нэгэн хүлээн авагчгүйгээр цэнэглэж чадах хамгийн анхны уян хатан, зөөлөн, утасны гэр юм.

mongol_tseneglegch4.   Япон улсын Токиогийн их сургуулийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр дүүргэсэн Д.Баяраа гэх залуу Монголын эмнэлэгүүдийн тоног төхөөрөмж дутагдалтай, өндөр үнээр гадаадаас худалдан авдаг, хүртээмж муу зэргийг судалж умайн хүзүүний дуран, ангиографикийн төхөөрөмж гэх мэт 21 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээжээ. Үүнд судсан дотор мэс засал хийж, элэгний хавдар болон бусад төрлийн хавдрыг зогсоох олон төрлийн төхөөрөмж багтсан байна.

5.    Монгол Улсын зөвлөх инженер, “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайханы санаачилгаар монгол инженерүүд “Ж-800” маркийн 28 хүний суудалтай автобус бүтээсэн байна. "Цахилгаан тээвэр" компанийн монгол инженерүүд электробус, дуобус монбус зэрэг гурван тролейбусыг монголдоо амжилттай үйлвэрлэж байгаа билээ.

6.  МУИС-ийн оюутан С.Бат-Очир хараагүй хүмүүст зориулж “Мэдрэгчтэй таяг” зохион бүтээжээ. “Мэдрэгчтэй таяг” нь батерейны таг, чичирхийлэгч, асаах товчлуур, хэт авиа  болон ус мэдрэгч, чанга яригч зэрэг үйлдлийн системүүдтэй. Гаднын улс орнуудад мэдрэгчтэй таяг байдаг ч С.Бат-Очирын бүтээл өмнөх саадыг мэдрэх, автобусны хаалга олох, ус  шалбааг туучихаас сэргийлдэг гэдгээрээ дэлхийд анхных нь гэнэ. Түүний энэ бүтээл “Залуу зохион бүтээгч” 2012 нэвтрүүлэгт тэргүүн байрын шагнал хүртсэн юм.

автомашины тоноглол7.    “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн энэ жилийн ялагчаар “Танан импэкс” компанийн өрмийн цахилгаанчин Б.Батзаяагийн хийсэн “Хог ачих автомашины тоноглол” бүтээл шалгарсан юм. Түүний бүтээл нь 250 кг жинтэй, гурван метр өндөр бөгөөд машины тэвшинд байрлах зориулалттай. Төхөөрөмжийн гар нь 50-80 см-ийн голчтой бүх зүйлийг хавчин хогны машинд ачих чадвартай гэнэ.
 
8.    В.Дашням гэх залуу Монголдоо анх удаа суудлын автомашин бүтээсэн байна. Тэрээр, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бүтэн долоон сарын турш уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэхүү төмөр хүлгээ бүтээжээ. Машины загварын хувьд Баруун Европт, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн “ford-coupe”-ыг дууриалган хийсэн бөгөөд chaser-ын мотортой тул бензин зарцуулалтын хувьд ч адилхан гэнэ.

9.    Монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадвараар бүтсэн 008, 009, 010 дугаартай "Хоёр загал" илчит тэргүүд энэ оны зургадугаар сард анхны аялалдаа гарсан юм. Илчит тэргүүдийг "Монгол модернизаци" төслийн хүрээнд 2005-2013 онд "Хоёр загал" серийн 7 зүтгүүр зохион бүтээж, төмөр замын зорчигч, ачаа, тээврийн ажилд ашиглаж байна. Түлшний банкны багтаамж 75 хувиар нэмэгдсэн, татах хүч нь сайжирсан, компьютер удирдлагын системтэй, камерын системээр тоноглогдсон, 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй зэрэг маш олон давуу талтай аж.

20130507_robot10.  Герман улсын Мюнс­тэрийн их сургуулийн хүн молекул-вирус судлалын хүрээлэнд ажилладаг Д.Анх­лан гэх монгол доктор томуугийн эсрэг шинэ вакцин гаргажээ. Энэ­хүү ажлыг Германы тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаашид судалгааны ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.

11.  Японы алдарт Тоёото корпораци өнгөрсөн оны 12 дугаар сард “Crown Athlete” хэмээх Crown-ний шинэ загвараа танилцуулсан юм. Энэ автомашины загварыг О.Энхжин хэмээх залуу зохиожээ. Тэрээр Toyoto
Motor East Japan.Inc компанид гэрээт инженерээр ажилладаг бөгөөд түүний гаргасан загвар илүү тансаг, спортлог болсноороо онцгойрч байгаа гэнэ.

12.  Өөрийн оюуны бүтээлүүдээрээ дэлхийд гайхагдсан нэгэн эрхмийг энд дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Тэр бол Оюун Ухааны Олон Улсын Музейг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч Зандраагийн Түмэн-Өлзий юм. Тэрбээр 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент аваад байна.

13.  Монгол хүн анх удаа бодлоор удирддаг робот бүтээжээ. Энэ бүтээлийг анх жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг залуу багш, оюутнуудын "Эврика 2013" эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулсан юм.

14.
  Монгол эрдэмтэд адууны яснаас нано кальци гарган авч түүгээрээ шүдний "оо" хийх технологи боловсруулаад байгаа аж. Малын гаралтай органик кальцийг тэр чигээр нь боловсруулж, нано хэмжээнд химийн боловсруулалт хийн цэврээр нь гаргах юм байна.

15.  Судлаач эрдэмтэн З.Гэрэл өндөрлөгийн өвчнийг оношлох стандартыг боловсруулан, дэлхийн анагаах ухаанд “Хөх нуурын стандарт” хэмээх нэрээр батлуулжээ. Тэрээр өдгөө БНХАУ-ын Чингхай муж буюу бидний нэрлэж заншсанаар Хөх нуур мужийн Анагаах ухааны их сургуульд багшлан судалгааны ажлаа хийж байна. Өндөрлөгийн  өвчин гэдэг нь өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэргээр илэрдэг үхэх ч аюултай өвчин аж.

1013182_396517513802800_426019349_n16.  Статистикийн бүх мэдээллийг цаг алдалгүйгээр IPad төхөөрөмжөөрөө дамжуулан хүлээж авах “EZ stat” программыг Энэтхэгт сургууль төгссөн Б.Эрдэм гэдэг залуу зохион бүтээсэн байна. Тэрээр IPad-ын Монголын анхны программыг бүтээсэн нь энэ юм. Уг программыг татсанаар санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг IPAD-аараа хүлээн авахаас гадна программыг "Apple store"-иос үнэгүй татаж авах боломжийг олгоод байна.

17.  Apple” компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсанд зориулсан дохиоллын системийг Монгол улсын иргэн н.Батчулуун зохиожээ. Уг программ нь гэр машин зэрэг биет обьектод гадны халдлага өртөхөд гар утсанд дохиолол очихоос гадна тухайн хэрэглэгчийн байршлыг нь тодорхойлж чаддаг давуу талтай аж. Интернэтэд байршуулсан уг программыг хэрэглэгчид ихэд сонирхож байгаа төдийгүй “Apple”-ийн брэнд болно гэж үзэж байна.

18.
  ШУА-ийн Физик, тех­нологийн хү­рээ­лэн­­гийн захирал, академич  Б.Чадраа­ тэргүүтэй Монгол физикчид алсын удирдлагатай гэр халаагч зохион бү­тээ­жээ. Энэ халаагч гэрт хоёр кв цагийн хүчин чадалтай цахил­гаан зар­цуулах бөгөөд уг төхөөрөмжид то­хи­руулга хийж эзгүй үедээ унтраа­чи­хаад, гэртээ ирэх дөхөөд ирэхээрээ асаа­­­­­чих­аж болно. Энэ нь цахил­гаанд маш хэмнэлттэй арга юм.

19. Дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олжээ. Физик, математикийн алинд нь ч хэрэглэгдэх эл нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд Гаусын, Эйлерийн, Нейманы интеграл гэдэг шиг Намсрайн интеграл хэмээн нэрлэгдэх ажээ.

437d975af3797b62big20.  Өнгөрсөн онд ШУТИС-ийн технологийн багш  Э.Бат- Эрдэнэ хаягдал зүү, тариураас бензин гаргаж авах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрээр нийслэл хотын хэмжээнд өдөрт 2,4 тонн тариурын хаягдал гардаг бөгөөд энэ хаягдлаар 0,6 тн бензин үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.

21.  Англи, Япон, Тайван зэрэг улс оронд ажиллаж байгаад ирсэн Б.Алдар гэх монгол эрдэмтэн 2000 онд ДОХ-ын эсрэг бэлдмэл гарган авч түүнийгээ Тайландад туршжээ.  Туршилтад хамрагдсан хориод хүн эдгэж энэ талаар дэлхий нийтэд хүргэхээр олон жил хөөцөлдсөн тоогоогүй байна. Мөн тээрээр элэгний гепатит В,С-гэмчлэх вакцин гарган, түүнийг нь дэлхийн олон орон хүлээн зөвшөөрүүлээд байгаа аж.

22.  Монгол залуус “Nikel Gamba, DG57 хэмээх цахилгаанаар ажилладаг унадаг дугуй бүтээсэн байна. Уг дугуй нь шатахуун хэрэглэхгүй, зөвхөн цахилгаанаар ажиллах юм. Дугуйны рам, обуд, руль, хэгээс, булыг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд  рамыг матаж гагнуураар бэхэлсэн. 220 квт-д залгаж цэнэглээд 30 км зам туулах хүчин чадалтай эл дугуй цагт 40 км/цаг хурдалдаг аж.

23.
"Оллоо” ХК-ний монгол инженерүүд,GPS /General positioning system/  зохион бүтээжээ. Энэхүү авсаархан хэрэгслийг машиндаа болон биедээ авч явж Монгол улсын аль нутаг дэвсгэрт газрын зураггүйгээр хэрэгтэй газраа хамгийн дөт, хамгийн оновчтой, замаар саадгүй хүрч очих, түүнчлэн Улаанбаатарын гудамж талбай гэр хорооллуудад төөрч будилахгүй явах нөхцөл бүрдэх гэнэ.

24.  Хамгийн сүүлд бидний өвөг дээдсийн бүтээлч сэтгэлгээний илрэл болсон нэгэн бүтээлийг танилцуулж байна. Энэ бол монгол гэр. Гэр нь 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж олсон бөгөөд нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицдог. Хөнгөн, авсаархан, удаан эдэлгээтэй, архитектурын онцгой шийдэлтэй зэргээрээ гадныхны сонирхлыг ихэд татсаар ирсэн.

24tsag.mn
image

Монголчууд биднийг оюуны чадвар өндөртэй, бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн гэдэг. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна. Хүн төрөлхтний чихийг сортойлгож, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг 24 бүтээлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • SRN (119.40.98.74)
    mongoliin ouyun uhaan busdaas iluu gedgiig notolj BAINA!!
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • shaazangaruud (84.132.67.64)
    tiimee ene bugdees uzehed mongol hun l hamgiin mundag yum baina hahahahahah
    2015 оны 02 сарын 23 | Хариулах
  • Ачу (194.230.155.179)
    Монгол залуусдаа амжилт хүсэе.Хүмүүний хэрэгцээ хэзээч дуусашгүй тиймээс шинэ бүтээл санаачилга хэзээч дуусахгүй.Оюун ухаанаа дайчлаарай залуусаа!
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Интернет үзэгч (202.179.15.80)
    Хиймэл алмаазыг амбасын үеэс л (1879 оноос хойш!) хийж, хэрэглэж ирсэн. Шил зүсэгч, газар өрөмддөг өрмийн хошуу гээд бүгдийг л хиймэл алмаазаар хийдэг шд. Худлаа гэвэл synthetic diamond гээд гуугэлдээд үзээрэй. Монголчууд бүгд хөмөрсөн тогоон дотор амьдардаггүй.
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • мөөгий (103.26.194.36)
    яагаад болохгүй гэж чамшиг бодолтой юмнуудаас болж монгол хөгжихгүй байгаа юм
    2013 оны 10 сарын 05 | Хариулах
  • dbs (202.179.20.181)
    ДОХ ыг эдгээсэн вакцин бүтээсэн гэдэг нь юу л болдоо. Бас л хэтрүүлж байна шүү.
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    olon jil sudalj hudulmurlusun zuiluud zunduu bainashude hiisen yumgy comni araas hiirhegchid mn
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Хийрхэе (103.11.195.164)
    Яахавдээ чааваас. Гэхдээ нэг их ингэж хэрэггүй. Хийрхэгчдийн тэжээл болж улмаар дэлхийн доог тохуу болно.
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.44.90)
    ihenh ni hudlaa zuil. Busad undesten bas l adilhan, harin ni bidnees ch olon huvi iluu. Gehdee ene orson zuiliig gadniihan medehgui. harin bid gadniihaniig medne. iim l yalgaa baigaa
    2013 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.7.46)
    zarim ni hudlaa shuu hulgaich humuus ch baij l baina haha orovdmoor yum hiih yumaa
    2013 оны 08 сарын 18 | Хариулах
  • hhhh (71.211.168.205)
    24 deh herggvi ee
    2013 оны 08 сарын 18 | Хариулах
  • boldoo (71.211.168.205)
    24 deh ni bolio.heden biye het vnelsen mongolchuudaa vzen yadsan heden yum baidag yum Seatled.
    2013 оны 08 сарын 18 | Хариулах
  • залуу (49.0.146.106)
    гайхалтай байна. хөдөлмөрөө гэж энэ дээ
    2013 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    9 цаг 19 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    9 цаг 49 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    12 цаг 47 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    13 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    13 цаг 22 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    14 цаг 10 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    14 цаг 23 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    14 цаг 37 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    15 цаг 56 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    16 цаг 0 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    16 цаг 4 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    16 цаг 11 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    16 цаг 18 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    16 цаг 23 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    17 цаг 24 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    17 цаг 27 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    17 цаг 56 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК