Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

23 тэрбум төгрөгийн зээлээр бүтэж буй шинэ дүрэмт хувцасны тухай 24 баримт

2013-8-30
0
ЖИРГЭХ
Сурагчийн шинэ дүрэмт хувцас өчигдрөөс худалдаанд гарч эхэллээ. Материал хийц, загвар, хүүхдийн биед эвтэйхэн гээд бүхий л зүйлээрээ давуу гэгдэх шинэ дүрэмт хувцасны тухай 24 баримтыг хүргэж байна.
duremt_huvtsas_dund_angi_er_emСурагчийн шинэ дүрэмт хувцас өчигдрөөс худалдаанд гарч эхэллээ. Материал хийц, загвар, хүүхдийн биед эвтэйхэн гээд бүхий л зүйлээрээ давуу гэгдэх шинэ дүрэмт хувцасны тухай 24 баримтыг хүргэж байна.

1.
    Сурагчийн шинэ дүрэмт хувцас хийх ажилд Засгийн газраас 23 тэрбум төгрөгийг зээлээр олгосон. Тус санхүүжилтийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх ёстой гэж Ерөнхий сайд хэлж байгаа.

2.  
 23 тэрбум төгрөгөөс 12 тэрбумыг даавуунд, есөн тэрбумыг оёдлынхонд зээлсэн бол хоёр тэрбумыг нь сүлжмэлийн үйлдвэрүүд зээлсэн байна.

3.    Энэ намар 350 шахам мянган дүрэмт хувцасыг сурагчдад олгоно. Энэ нь ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо. Үлдсэн хүүхдүүдийг ч дүрэмт хувцасаар хангана гэж албаныхан ярьж байгаа.

4.    Шинэ дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй хүн ажиллаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

5.    Уг ажилд оёдол, нэхмэл, сүлжмэл, ээрмэлийн үйлдвэрүүд зохион байгуулалттайгаар ажиллажээ.

6. 
Энэ жил Солонгос улсаас даавуугаа оруулж ирсэн байна. Гэхдээ материал, түүхий эд нь манай улсынх аж. Монголоос хөдөө аж ахуйн биржээр дамжин худалдаалагдаж буй хонины ноос Солонгос руу экспортлогдож, түүгээр даавуугаа хийсэн байна. Үйлдвэрлэлийн хувьд Солонгост хийгдэж байгаа ч чанарын хувьд монгол чанар явж байгаа гэж албаныхан ярьж байгаа юм.

7.    Дараа жил дотооддоо 100 хувь даавуугаа үйлдвэрлэх аж.

8. Оёдлын үйлдвэрүүдэд тендергүйгээр эрх өгсөн гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа. Шинэ дүрэмт хувцас оёж эхлэхтэй зэрэгцэн зарим нэр бүхий компаниуд Засгийн газрыг буруутгаж хэвлэлийн хурал хүртэл зарласан бол хэсэг бүлэг эцэг эхчүүд сурагчийн форумыг авахгүй байхыг уриалж байлаа. Харин Засгийн газраас “Оёж чадах хүн бүр оё” гэж энэ зохион байгуулалтыг хийсэн аж.

9.  
 Шинэ дүрэмт хувцасны загварыг Монголын шилдэг дизайнерууд зохион бүтээжээ. 

10. 
   Өнгөрсөн хавар эцэг  эхчүүд, сурагчдын дунд судалгаа явуулж загвар дүрэмт хувцасыг баталсан байна. Үүний дагуу загварыг нь батлаад, захиалгаа өгсний дараа үйлдвэрлэл явагдаж эхэлжээ.

duremt_huvtsas_dund_angi_er_em11. Дүрэмт хувцас оёх ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцаж байгаа. Тэр дундаа, сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа байсан Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тус ажлыг ахалж байгаа юм.
 
12. 
   Сурагчдад нийт 900 мянган метр урт даавуугаар хувцас оёж байгаа. Дүрэмт хувцасыг хонины ноос орсон, нэмүү өртөг шингэсэн даавуугаар оёж байгаа тул хуучнаас харьцангуй үнэтэй.

13.    Шинэ дүрэмт хувцас нь 120-130 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна.

14.    Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дүрэмт хувцасны үнэ 10-24 мянган төгрөгөөр илүү нэмэгдсэн энэ юм.  Шинэ дүрэмт хувцас хүүхдийн арьсанд харшил үүсгэхгүй, хөлсийг гадагшуулж агаарын солилцоог нэвтрүүлдэг, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, угааж арчихад хэлбэрээ алдаж агшиж сунахгүй, будаг гардаггүй аж.

15.    Сурагчийн дүрэмт хувцас нь үндсэн болон туслах гэсэн иж бүрдэлтэй. Үндсэн хувцсанд эрэгтэй сурагчдын хувьд өмд, костюм орж байгаа юм. Туслах хувцсанд нь сорочкан цамц, ноосон цамц, зангиа зэрэг орно. Эмэгтэй сурагчдын хувьд ч адилхан аж. Хавар намар, өвөл өмсөх боломжтой.

16.    Чанарын хувьд сорочкан цамц нь гэхэд хөвөн нь 70 хувиас ихгүй, биед эвтэйхэн, амархан үрчийдэггүй, агаар салхи сайн нэвтэрдэг байна. Бусад хувцасны хувьд ч сайн чанарын эдэлгээ даах чадвартай аж.

17.    Эмзэг бүлгийн, гурваас дээш хүүхэдтэй айлд хөнгөлөлт үзүүлнэ. Гэхдээ энэ талаар одоохондоо эрх бүхий байгууллагууд нь ярилцаж байгаа аж.

18.    Сурагчийн шинэ дүрэмт хувцасыг маргааш өдрийг дуустал Улаанбаатар хотод нийт 16 цэгээр дамжуулан борлуулалж байгаа аж.

duremt_huvtsas_dund_angi_er_em19.     Эцэг ,эхчүүд хүүхэддээ өөрсдийн сонгосон иж бүрдлийг өмсгөн тааруулж үзээд материалын эдэлгээний чанарт хяналт тавьж шаардлага хангаж байгаа тохиолдолд худалдан борлуулах цэгүүдэд ажиллаж байгаа ХААН банкны теллерүүдэд төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар төлж дүрэмт хувцасаа авах юм байна. Мөн хүүхдийнхээ регистрийн дугаар, сургуулийн нэр, ангийн дугаарыг мэдсэн байх шаардлагатай.

20.    Нэмэлт шинэ загварын дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй сургууль, эцэг, эхчүүдийн хүсэлтийг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө биелүүлэх аж.

21.    Ирэх есдүгээр сарын 10-ны дотор хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийн сурагчдыг дүрэмт хувцсаар хангана.

22.    Харин ирэх сарын 15-ны дотор Улаанбаатар хотын II, III ангийн хүүхдүүдийг дүрэмт хувцсаар хангах гэнэ. Том ангийн хүүхдүүдийг ирэх арваннэгдүгээр сард дүрэмт хувцасаар нь хангах юм байна.

23.     Шинэ хувцсыг заавал сонгож өмс гэсэн шаардлага, тулгалтыг хийхгүй гэж байгаа ч хөдөө орон нутгийн сургуулиудтай бүгдтэй гэрээ хийж, ханган нийлүүлэлтийг хийхээр болжээ.

24.  
 Доод тал нь хоёр жил, цаашилбал дөрвөн жил ч өмсч хэрэглэх чанарын баталгааг үйлдвэрлэгч нарын зүгээс олгож байна. Мөн эдэлгээг удаан байлгах зорилгоор ноосон цамцны тохойд даавуун нөхөөс оёсон бол цамцны дотор талын зах болон ханцуйн хэсэгт элэгдэлтийг багасгах зорилгоор эрээн даавуугаар оруулга хийжээ.
24tsag.mn

image

Сурагчийн шинэ дүрэмт хувцас өчигдрөөс худалдаанд гарч эхэллээ. Материал хийц, загвар, хүүхдийн биед эвтэйхэн гээд бүхий л зүйлээрээ давуу гэгдэх шинэ дүрэмт хувцасны тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • хххх (122.201.21.85)
    Хийх юмаа олж ядсан ШЗГ
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • bbbb (122.201.21.85)
    Үнэн хульхи. Хайран мөнгө.нээрээ гутал өгч болохнгүй юу айн
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • ganbaatar (122.254.127.80)
    te4r mongoliin shildeg zagvar zohion buteegchidiinhee neriig bicheedheech yamar balai yum ni iim zagvar zohiodogiig medej avay Yaj shildeg zagvar zohion buteegch gej nerluuldeg bainaa iim yum hiisen malnuud
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • gansaihan (202.72.245.42)
    bas neg zuil helehed gutal ogch bolohgui yum uu
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • gansaihan (202.72.245.42)
    dund angiin yupogiig boginohon bolgovol goy bolno
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • jakjak (202.21.105.6)
    emegtei tsamts ni hewreg yum uu. tohoi ni uragdaad arai gej neg jiliig awsan daa. bodno biz.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.202)
    zugeer l engiin huvtsas omsson n deer.buten jil omsoh yum gehed arai ch dee gemeer hogiin materialaar hiisen bn.tegeed une bodit bus.idej uuhdaa bas joohon ichih heregtei shuu dee.eronhii saidaa.
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • çàõèðàë (202.179.10.94)
    óðàã÷èéí ôîðìûí ¿íý äýëõèéí àëü ÷ óëñ îðîíä áàõã¿é ºíäºð ¿íýòýé áàéíà. Àâààä 24 õîíîã ºìññºí ôîðìûí ãàäóóð ºìñäºã íîîñîí öàìö íü Ẻñäºæ ºí㺺 àëäàæ áàéíà. 2-3 æèë ýäëýíý ãýäýã ÷èíü õààíà áàéíà âý? Ñýòãýãäýë áè÷èæ áàéãàà õ¿ì¿¿ñ øóäàðãààð ÿã ¿íýíýýð íü áè÷ýýðýé. Ìèíèé ìîíãîëûí àðä ò¿ìýí ìèíü
    2013 оны 11 сарын 30 | Хариулах
  • Otgoo (180.235.165.80)
    Sain baina
    2013 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.11.195.132)
    АНГЛИД ФОРМ ДУНДАЖААР 7-14 ЕВРОГИЙН /16000- 35000 ТОГРОГ ОРЧИМ/ УНЭТЭЙ БАЙХАД МОНГОЛД 100 000 ТОГРОГ.
    2013 оны 08 сарын 31 | Хариулах
  • F (108.83.144.84)
    Эцэг эхчууд босооч тэгээд. Хэтэрхий номхон делгеен. Шулаач нарыг давраагаад байх юм
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Өөрсдөө хувцас аа хийгээд өмсдөг болчихвол сайн л байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, ажлын байр үүсгэсэн зөв ажил л гэж бодож байна. Ямар урьдных шиг бэлэн мөнгө тараагаад *****, шээс болгочихож байгаа биш дээ.
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (202.131.228.91)
    zailaa hujaa dawuu bn lee huwiin oedolchdoor omdiig ni 1500, deed hecgiig ni 4000 muygaar oeuulsan gesen za daawuu ni usereel 40000 muyga gej bodohod ymar zardal garah ni oilgomjtoi shuu dee ene bol cewer mongo ugaaj bn aa ard tumen mini chingis bondiin mongo ard tumnees awch bn shuu de bolioch ee
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (180.235.164.197)
    zailaa muusain luivarchid idej hanahgui yuma
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.38.109)
    material ni daavuu bish nelon nimgehen bnale shde unendee taarsan chanartai yum hiihed yadag bnaa
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.119.99)
    zeelsen mongoor huvcas avch omsoh,suu uuh metiig uneheer oilgohgui bna.Hezee ch mongoo bucaaj olohgui zam tavihiig ch oilgohgui bna
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • hh (202.5.203.27)
    za bolj bolj dajgyi saihan yum hiisen bna ymkhii othyyd hajuud ni ih hutsan ulij bhiimaa muusain MAN-ii sheesnyyd
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (203.91.112.12)
    100 гаруй үйлдвэр арай биш байх аа НИЙТ 350 000 форумыг 100 гаруй үйлдвэр гэхээр нэг үйлдвэр 3500 гэдэг чинь цөөхөн тоо байна. Томоохон оёдлын 2 хон үйлдвэр л хийчихнэ. Хятадын нэг үйлдвэр хийчихнэ. Хятадад оёулсан байх аа даа. Цаасан дээр бол 10 гаруй үйлдвэргээд л 1300 ажилчин гээд л НЭГ АЙМААР ХУДАЛЧ ЕРӨНХИЙ САЙДТАЙ ЮМ АА ДАА
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
    • hh
      chi bitgii ***** ter hujaaluugaa *****
      2013 оны 08 сарын 30
  • zochin (202.179.10.66)
    Дүрэмт хувцасыг Монголд хийж байгаа юм болов уу саяа оедлынхан гэвүү дээ хэвлэлийн бага хурал хийгээд ерөнхий сайд худлаа яриад байна гээд байх юм
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн (103.11.195.163)
    Таван толгойн тендер гэдэг шиг л юм биш її
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.10.118)
    үнэндээ таарсан эд бол яаая гэхэв загвар муутай болхи ёстой илт хүүхдүүдийг доромжилсон шахааны ичгүүргүй луйвар
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    За за энэ нөгөө их өр чингис бондын мөнгөөр сургуулийн хүүхдийн форм оёулж ард түмнийг хүнд байдалд оруулж гай болж байгаа юм байналдаа
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    9 цаг 18 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    9 цаг 48 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    12 цаг 46 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    13 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    13 цаг 21 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    14 цаг 9 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    14 цаг 22 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    14 цаг 36 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    15 цаг 55 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    16 цаг 0 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    16 цаг 3 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    16 цаг 10 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    16 цаг 18 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    16 цаг 22 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    17 цаг 23 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    17 цаг 26 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    17 цаг 55 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК