
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд шилжих шөнө таксины жолооч залуу үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэж байсан. Тэгвэл талийгаачийг хөнөөсөн сэжигтнийг долоо хоногийн турш отолт хийж байгаад баривчилжээ. Сэжигтэн Б гэгч нь өмнө нь бас гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн аж. Тэрбээр таксины жолоочийг хэд хэдэн удаа хутгалж хөнөөснийхөө дараа цогцсыг нь машинаар нь дайрч орхисон байжээ. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Ер нь хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэд шөнө оройн цагаар явахдаа болгоомжтой явж, хүнээ харж суулгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/