
Мөн жолооч нар орой үдэш замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл гэрэлтүүлгийг буруу хэрэглэдэг нь зам тээврийн осол гарах шалтгаан болдог байна. Сүүлийн есөн сарын байдлаар гэрэл гэрэлтүүлэг буруу хэрэглэх, орой үдэш гэрэл шилжүүлээгүйгээс болж Улаанбаатар хотод нэг хувь буюу 104, орон нутагт 1,3 хувь буюу 129 зөрчил гарчээ. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахаас гадна гэрлээ шилжүүлэн оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна хэмээн ЗЦГ-ын УСХ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч О.Төгс-Очир мэдээллээ.
Сэтгэгдэл (1)