
"Нийслэл Өргөө" компанийн захирал Б.Ганзоригийг АТГ-аас саатуулан баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Барилгын салбарт өөрийн гэсэн байр сууриа олсон, 1992 онд байгуулагдсан тус компанийг барилгын тендер, авлигын хэрэгтэй холбоотой хэмээн сэжиглэсэн байна. Энэ компани Яармагт баригдаж байгаа 4-р амаржих газрын барилгыг хариуцан ажиллаж байгаа юм.
Өмнө нь "Нийслэл Өргөө" компанийг хууль бусаар барилгын газар авсан гэх мэдээлэл цөөнгүй гарч байжээ.
"Нийслэл Өргөө"-гийн захирал Б.Ганзоригийн мэдэлд “Нийслэл тоосго” ХК, “Ханын материал” ХК-иуд байдаг аж.
Сэтгэгдэл (7)