Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорин жилийн турш ноёрхлоо тогтоож ирсэн ”Хурд”-ын тухай 24 баримт

2013-11-28
0
ЖИРГЭХ
    “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болох гээд хамтлагийнхан төдийгүй фенүүд нь ихэд сэтгэл догдлон хүлээж байгаа. Монголын урлагт 20 жил сэтгэл зүрхээ зориулсан тэд рок попын түүхэнд арилахааргүй ул мөрөө үлдээсэн билээ. Олон арван зүйлийн анхдагч болж чадсан Хурд хамтлагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
31a278f934762c65big    “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болох гээд хамтлагийнхан төдийгүй фенүүд нь ихэд сэтгэл догдлон хүлээж байгаа. Монголын урлагт 20 жил сэтгэл зүрхээ зориулсан тэд рок попын түүхэнд арилахааргүй ул мөрөө үлдээсэн билээ. Олон арван зүйлийн анхдагч болж чадсан Хурд хамтлагийн тухай 24 баримтыг хүргэж байна.

1. Монголын рок поп урлагт нэгэн халуун ахан дүүс авъяасаар гагнагдаж, ард түмэндээ танигдаж, шүтэн бишрэгчдийн хүрээг үүсгэж хоёр арван жилийн турш ноёрхлоо тогтоож ирсэн анхны тохиол нь Дамбын хүүхдүүд гэж хэлж болно.

2.  Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын хувьд дөрөвдүгээр ангиасаа л  Төмөр замчдын хүүхдийн “Ган зам” хамтлагт гитар тоглож, бөмбөр нүдэж өссөн гэдэг. Улмаар  төрсөн дүү нараа  урлагийн замруу эргэлт буцалтгүй оруулжээ.

3.  Аав Ц.Дамба, ээж П.Лхамжав нар нь төмөр зам дагасан замчид. Нэг охин, арван хүүгийн эцэг, эх. Хүүтэй айл хөлтэй гэдэг. Харин арван хүүтэй айл ямар байх бол? Хүүхдүүд л болсон хойно барилдаж, ноцолдоно. Гэхдээ тэд их хүмүүжилтэй. Том ах дүү нарын хувьд ерөнхийлөгч л гэсэн үг.

4.   Тэд анхны тоглолоо  1995 онд “Хар салхи” нэртэйгээр хийж байсан. Тухайн үед “Хар салхи” ядуу монголчуудад амьдралын баян итгэлийг төрүүлж тэр жилдээ есөн удаа тоглосон гэдэг.

c14aa5ccf9619e7big5.  Д.Ганбаяр шинээр байгуулсан “Хурд” хамтлагтаа дүү Д.Отгонбаатар, Д.Отгонбаяр нарыг авсан ч гоцлол дуучин дутуу байв. Гэтэл нэг өдөр дүү Цогоо нь “би дуулаад үзэх үү” гэж ахдаа хэлтэл ах нь “Цогоо минь чиний дуулдаг гэж юу байдаг юм” гээд голоод халгаадаггүй шүү. Цогоо гуйсаар шалгуулахаар болж, дуулж үзүүлсний дараа Д.Ганбаярын бодол өөрчлөгджээ. Ингээд Цогоо хүү “Хурд”-ын гоцлол дуучин болов.

6.  "Хар салхи” тоглолтын дараа “Харанхуй” /1996/,   улмаар  “Best collection” /1997/, “Umplugged” /1998/, “Өдөр шөнө” /1999/ тоглолт жил дараалан болов.  2000 он гарсаны дараа “Симфони Хурд” /2002/, “Харанга-Хурд” /2004/, “Харанга-Хурд”, “Акустик-2” /2005/, “Талархлын тоглолт” /2005/, “Монголд төрсөн” /2007/, “Хайрын салхи” /2010/ тоглолоо толилуулсан.

42381622693be77bbig7.  “Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр” 1963 оны 6-р сарын 6-нд төрсөн. 1981 онд нийслэлийн 51 дүгээр сургуулийг төгссөн. Багаасаа хүүхдийн олон хамтлагт гитарчин, бөмбөрчин хийж байсан ба гадаадын алдартай рок хөгжмийн хамтлагуудаас суралцаж иржээ.

52cc79be410a07c5big8. 
“Гоцлол дуучин Д.Төмөрцог” 1969 оны 6-р сарын 18-нд төрсөн. Есөн насандаа гитар тоглож сурсан бөгөөд анх “Хурд”-ын гоцлол дуучин болоод “Чоно” хэмээх дуугаа тухайн үеийн ЗХУ-ын хоёр ширхэг “Весна” магнитофон ашиглан нэгэнд нь дууныхаа фонаграммыг, нөгөөд нь хөгжмөө сонсон дуулж, дуучны гараагаа эхэлжээ.

9e4f16b9cd03eff4big9. 
“Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр” 1973 оны 12-р сарын 28-нд төрсөн. Гуравдугаар ангиасаа хүүхдийн “Ган зам” хамтлагт бөмбөр, гитар тоглож байсан. Тэрбээр өнгөрсөн онд гитарчин Д.Отгонбаяр бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолтоо хийж байсан.

10.  “Басс гитарчин Н.Наранбаатар” 1974 оны 7-р сарын 24-нд төрсөн. Багаасаа л 80-аад оны рок хамтлагуудыг сонсож, дууриаж, шүтэж ирсэн.

11.  “Бөмбөрчин Д.Отгонбаатар” 1974 оны 11-р сарын 30-нд төрсөн. Рок, хурдан хэмнэлтэй дуу тоглох нь түүнд маш их таашаал, эрч хүчийг авчирдаг ба 10 настайдаа гитар тоглодог байсан ч 14 наснаасаа бөмбөрөөр хичээллэж эхэлсэн юм. Анх бөмбөр тоглож сурч байхдаа өдрийн найман цагаар хичээллэдэг байсан.

12. 
Тэд их сонирхолтой хоббитой. Хамтлагийн гишүүн Д.Отгонбаяр л гэхэд шүлгийн ном их уншдаг. Яруу найраг сонсдог. Болор цом жил бүр үздэг.

d5fc758cb5eb1ecaoriginal13. “Хурд” хамтлаг нийтдээ CD-гээр есөн цомог, мөн 2009 онд Монголын анхны “Live DVD” концерт, 2005 онд “Талархлын тоглолт”-оороо “Акоустик-2” DVD-ийг мөн гаргасан юм. Урын сандаа 200 орчим дуу, 70 гаруй клиптэй.  Сонирхуулахад тэд  саяхан цацагдаж багагүй шуугиан дэгдээгээд авсан “Ану хатан” киноны дууг  дуулсан.

14. 
Ард түмний дунд “Хурд”-ын алдартай дуунууд маш олон. “Аавдаа би хайртай”, “Эх орон”, “Цэргийн бодол”, “Чи минь байгаа болохоор”, “Нэг ангийнхан”, “Зураг шиг бүсгүй”, “Шинэ жил”, “Нулимсаа тэвчье”, “дурлалд битгий яар” гэх мэт нэрлээд байвал маш олон. Дээхэн үед “Хурд”-ын дууны үг сонин дээр хэвлэгдлээ л бол аль хэдийн тэр сонин дээр хайчилсан дөрвөлжин нүх үлддэг байж.

15.
  “Хурд”-ын алдарт “Цэргийн бодол” дуу армийн өглөөний дуу болохоор шахсан. Тухайн үедээ ёстой л байлдан дагуулж байв. Энэ дууг том ах Д.Ганболд нь одоогоос гуч гаруй жилийн өмнө зохиож байсан юм. Хэдий том ах нь өөд болсон ч дүү нар нь зохиосон дууг нь олонд хүргэж “Хит” болгож чадсан.

16. 
"Хурд” хамтлаг олон хит дуугаараа, тоглосон концертуудаараа Монголын рок поп хөгжмийн дээд шагналуудын нийтдээ 12 удаа хүртсэн.

0d82b39c898f19boriginal17. 
Сонирхуулахад, Хурдын тоглолтын Н.Түвшинбаяр аварга  алгасалгүй үздэг үнэнч фен нь аж. Харин оюутан байхдаа "Мянган жилд ганц”  тоглолтыг нь үзэж чадаагүйдээ одоо ч харамсаж явдагаа тэрбээр нуугаагүй юм.

18. Тэд 20 жилийн ойгоо тохиолдуулан олон арван сюрприз барьсаны нэг хөдөө орон нутгаар аялан тоглосон явдал байлаа.  Дархан, Эрдэнэт, Дорнод, Хөх хотод бие даасан тоглолт хийж үзэгч түмэнтэйгээ баяраа хуваалцаж ирсэн тэд ганцхан хоногийн дараа хорин жилийн нэгдсэн тоглолтоо Улаанбаатар хотноо хийх гэж байна.

19.  Тэд ойн баярын тоглолтынхоо хүрээнд хамтлагийнхаа алтан пянзийг Холливүүдэд хэвлүүлсэн байна. Дэлхийн нэр хүнд бүхий тус студид Холливүүдийн хамгийн алдартай уран бүтээлчид үйлчлүүлдэг бөгөөд манай улсаас хамгийн анхдагч нь болж “Хурд”-ынхан алтан пянзаа гаргав.

20. 
Алдарт дуучин Lady gaga-гийн пянзны араас хэвлүүлэгдэн гаргасан алтан пянзийг тэр бүр хамтлаг, дуучид хэвлүүлээд байдаггүй бөгөөд тодорхой шалгуурт тэнцсэн хамтлаг, дуучид л хэвлүүлэх эрхтэй болдог байна. Алтан пянзад Хурд хамтлагийн 20 жилийн бүх уран бүтээл багтсан.

21.
Мөн хамтлагийн ахлагч Д.Ганбаярын гарын үсэгтэй бөмбөрийн цохиур, “Хурд” нэрийн гитар, хүзүүний зүүлт, бугуйвч, хуанли, шинэ CD зэргийг худалдаанд гаргасан байна. Тус бүтээлүүд нь цөөхөн хувь хэвлэгдсэн гэдгийг хамтлагийн гишүүд хэлж байв.

22.  Монголын хөгжим, сонирхогч, дурлагчид өмнө нь гадаадын хамтлаг дуучдын “Алтан пянз”, сувинерыг шүтэн дурсгал болгон хадгалж, хэрэглэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн “Хурд”-ын 20 жилийн ойдоо зориулан урлуулсан эдгээр зүйлсээр цуглуулгаа баяжуулах боломжтой болж байна. Үнийн хувьд футволка 25 мянган төгрөг, 12 цомог бүхий "Black box" багц 120 мянган төгрөг, хүзүүний гинж 14.999, гарын зүүлт 14.999, банзан гитар том хар нь 599 мянган төгрөг, “Хурд” тэмдэг 1999, бөмбөрийн цохиур 4999, гитарын цохиур 2999, хуанли 5999, ном 49.999, сэтгүүл 9999 төгрөг,“Алтан пянз” 99.999 төгрөг бөгөөд эдгээр нь 12 сарын дундуур худалдаанд гарах аж.

23.
Тэд нэртэй, алдартай, олны танил. Гэхдээ биеэ тоож, хүнээ байгаагүй. Янз бүрийн муу хэл аманд ч бага өртөж байсан.

24.
  Д. Төмөрцогийн ган төмөр цуцашгүй хоолой, Д. Отгонбаярын соль гитарын ер бусын эрчим, Н. Наранбаатарын басс гитарын уясал, Д. Отгонбаатарын бөмбөрийн рок төвөргөөн, Д. Ганбаярын менежмент тэргүүтэн зөвхөн Хурд хамтлагийн өмч бус монголын рок поп урлагийн баялаг гэдгийг СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэлсэн байдаг.

24tsag.mn
image

“Хурд” хамтлагийн 20 жилийн ой болох гээд хамтлагийнхан төдийгүй фенүүд нь ихэд сэтгэл догдлон хүлээж байгаа. Монголын урлагт 20 жил сэтгэл зүрхээ зориулсан тэд рок попын түүхэнд арилахааргүй ул мөрөө үлдээсэн билээ. Олон арван зүйлийн анхдагч болж чадсан Хурд хамтлагийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • danzan (122.254.127.67)
    nar sariigaa yagaad hamtlagaasaa odooch medehgui l yavna
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • qwerty (150.7.169.204)
    "Сувинер" биш "сувенир".
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Цогнаран. Дархан (182.160.2.95)
    ХУРД шиг хамтлаг Төмөр замчдын хүүхдүүдээс л төрнө. Харанга бас л Төмөр замчдын хүүхдүүд. Үнэхээр мэрэгжлийн хамтлаг.
    2013 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.123)
    uyangiin hamtlag, hatuu shiruun hargis rock duu tsuuhuntei, ohid huuhnuud kamerton nomin talsttai holij hutgaal sonsool baihiin bodhod tedend l zoriulsan hamtlag yumuu da medehgyi, gun utga sanaatai duu tsuuhun, muulaad bgaa yum bish l dee, ard tumneesee hundlelee avsan hamtlag, zohioliin hedees ilyy ilyy
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (80.215.20.164)
    nar sar haana yu hiij yavaa ve
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (80.215.20.164)
    ci min bgaa bolohoor az jargaliig nadad belegleseen chi min bgaa bolohoor amidral min gerel gegeetei uneheer tasarhai duunuudtai bi gants shuteen n bna
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
    • hurdiin shuteen yum biz de
      2013 оны 11 сарын 28
  • goe (80.215.20.164)
    uneheer goe duunuudtai sain hamtlag
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    buh duunuud ni goy uneheer bldan daguulj chadsan hamtlah shuu
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Enkhe (86.42.200.153)
    Goy hamtlag goy duuunuud uur yu helhev.
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Bayar (98.206.12.210)
    Sain hamtlag. Noyorhoh gedeg bol arai bishee. Haranga, Chingis Haan, Niciton,......mash olon hamtlag duuchid negen tsagt baisan n unen. Hamtarch tuuh bichiltssen.
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Zohioliin duunii ROCK hamtlag
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • irgen (92.240.179.29)
    Noerhood baih n haashaa yum ugee bodoj bicheerei gehdee sain hamtlagaa mongoldoo shuu
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.36)
    Hotiin tsemtsgervvd mini orshoo.ueiin uedee hotiinh gej yawah ta nar aztaimaa ur huuhed chini Hotiinh gedegeeree baharhaj yawah yaasan aztai deed zayat humuus we?????! Mai shuu ta nar
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
    • huduunii erguu malnuud hotoos ***** yosoi ta nart mai gej heley zaa . . .
      2013 оны 11 сарын 28
    • Сайхан хэллээ.
      2013 оны 11 сарын 28
  • ccccc (211.230.113.200)
    baba
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.236)
    huduunii traktorchin huuhduud munuu xaxaxa
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.69)
    Galzuu ulaan fen ni yumdaa daanch
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • rrr (103.9.88.169)
    noerhson bol bish duunuud ni bol saihaan shan. chingis haan gej neg hamtlag bn tegeheer ene 2-n hen hen ni noerhogch bish
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • хэхэ (202.179.18.8)
    басс гитарын уясал хаха, мөн хэлэх үгээ олов оо
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    hehe baidagaa baidag 20 jil noyorhoson gej baian lee shvv
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    ИЙМ ХАМТЛАГ НЭЭРЭЭ БАЙДАГ БИЛҮҮ
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    za togloltiig ni vznee
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    8 цаг 4 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    8 цаг 34 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    11 цаг 33 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    12 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    12 цаг 7 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    12 цаг 55 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    13 цаг 8 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    13 цаг 22 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    14 цаг 41 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    14 цаг 46 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    14 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    14 цаг 56 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    15 цаг 4 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    15 цаг 8 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    16 цаг 9 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    16 цаг 12 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    16 цаг 41 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК