
Тэрбээр "Манай талаас Японы зах зээл дээр "Самурай" бонд гаргах талаар идэвхитэй хөөцөлдөж байгаа. Хэлэлцээр тохироо хийх шатанд явагдаж байна. Тиймээс ойрын үед "Самурай" бондыг гаргана" гэв. Хэрэв энэ бондыг гаргаж чадвал дэд бүтэц болон газрын тосны үйлдвэр барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Одоогоор энэ талаар Хөгжлийн банкнаас "Самурай" бондын талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм.