
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг шүүх хурал өнөөдөр болно. 10.00 цагаас эхлэх уг хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох юм. Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр оролцохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 264.2-т зааснаар буруутган шүүх юм.
Д.Ундрах /24tsag.mn/