
Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах аж ахуй нэгжид ""Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК-иас явж байна. Цахилгааны мөнгөө төл гээд үл таних хүн 100 мянган төгрөг залилан авчихлаа" гэсэн өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар гомдлын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны харьяат, эрэгтэй Д гэгч нь үйлдсэн болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн шалгаж байгаа аж. Хэргийг СХД-ийн нэгдүгээр цагдаагийн хэлтэс шалгаж байна. Өмнө нь бас тамхины хуулийн хэрэгжилтийг хангахгүй байна хэмээн 1-3 иргэнийг шаардаж, 67 мянган төгрөг залилсан хэрэг гарч байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/