Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын мэндэлсний 80 насны ой тохиож байна. Түүний 80 насны ойг тохиолдуулан “Норовбанзад” сангаас Монголын соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох урлагийн дээд хүндэтгэл “Норовбанзад шагнал”-ыг бий болгосноо энэ өдөр албан ёсоор зарлах аж. Тус шагналыг шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлч, шилдэг урлагийн оюуны бүтээл гэсэн төрлөөр хоёр жил тутамд олгох юм байна. “Норовбанзад” сан нь шинжлэх ухаан, утга зохиол, соёл урлагийг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага билээ.
Т.Хулан