Монгол улсаас Хятад улс руу зорчих гэж хоёр монгол залуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд явж байгаад хууль хяналтынханд саатуулагджээ. Тэднийг шалгахад, тээшнээс нь хоёр килограмм хар тамхи, мансууруулах төрлийн бодис гарсан байна. Тус нунтаг эд нь хар тамхины яг ямар төрлийн бодис гэдгийг нь тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний төвд хүргүүлсэн байна. Харин хар тамхины төрлийн бодис авч явсан гэмт этгээдүүдийг УМБГ-т шилжүүлэн шалгаж байгаа аж. Уг бодисыг Солонгосын Инчон хотоос Монгол руу оруулж ирсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.
Б.Чимэг