Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар багийн нутаг Халзан сайр гэх газарт өвөлжиж байгаа малчны хотонд боом өвчин гарчээ. Энэ сарын 10-ны өдөр малчин Х, Г нарын нэг үхэр үхсэн байна. Шинжилгээгээр боом өвчнөөр хорогдсон болох нь тогтоогджээ. Тиймээс Засаг даргын захирамж гарган, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа аж.
Б.Чимэг