АТГ-ын дарга нар шинэчлэн томилогдсоноос хойш халагдаад буй хүний
тоо 14 болсон гэж албан ёсоор мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 16
хүн халагдаж, 30 хүн өргөдлөө өгсөн зэрэг тоо дурдаад байгаа юм. Тус
газрын өмнөх дарга нарын авсан, ажиллуулсан олон “чанаргүй” ажилтныг
Н.Ганболд, Б.Хурц нар халах шаардлагатай байсан гэнэ.

АТГ-ын дарга нар шинэчлэн томилогдсоноос хойш халагдаад буй хүний тоо 14 болсон гэж албан ёсоор мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 16 хүн халагдаж, 30 хүн өргөдлөө өгсөн зэрэг тоо дурдаад байгаа юм. Тус газрын өмнөх дарга нарын авсан, ажиллуулсан олон “чанаргүй” ажилтныг Н.Ганболд, Б.Хурц нар халах шаардлагатай байсан гэнэ. Учир нь Авлигатай тэмцэх хуулийн 19-ийн нэгд зааснаар АТГ-ын албан хаагчид урьд өмнө ямар нэг зөрчил гаргаж байгаагүй, авлигын талаар тодорхой мэдлэгтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй байсан аж. Мөн АТГ-т ажиллаж байсан хүмүүсийн дунд мэргэжлийн тестийн шалгалт авахад 100 хувь зөв бөглөсөн хүн гараагүй гэнэ.
Б.Ганбилэг