Жүдочдын энэ оны сүүлчийн олон улсын
тэмцээн ирэх баасан гаригт болно. БНХАУ-ын Чиндао хотноо зохиогдох энэхүү
Гранпри зэрэглэлийн тэмцээнд 66 улсын 280 эрэгтэй, 195 эмэгтэй, нийт 475 жүдоч
өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин манай
улсаас Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар тэргүүтэй 31 тамирчин оролцохоор болжээ. Түрүүлсэн бөх чансааны 200 оноотой болох юм байна. Уг тэмцээний
дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жин
бүрийн шилдэг 16 тамирчныг зарлаж, ирэх оны нэгдүгээр сард Казахстаны Алматыд
зохиогдох Мастерс тэмцээнд оролцох урилгыг гардуулна.
Т.Хулан