Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Болдхуяг: Хоёр, гурван аймаг булаалдаад байхаар од нь гийсэн бөх би биш

2011-12-14
0
ЖИРГЭХ
   Архангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Болор цом-29" наадамд Дорж-Юндэнгийн Болдхуяг хэмээх залуу түрүүлсэн. Түүнийг хөдөөнөөс дөнгөж ирээд, аяны дөрөө мултлах үед нь ярилцахаар гэрт нь очлоо. Тэрбээр гэр бүлээрээ Өвөрмонголд суралцаж, бас амьдарч байгаа бөгөөд тус наадамд оролцохоор эх орондоо ирэхэд хадам ээж нь хамт иржээ.

   Архангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Болор цом-29" наадамд Дорж-Юндэнгийн Болдхуяг хэмээх залуу түрүүлсэн. Түүнийг хөдөөнөөс дөнгөж ирээд, аяны дөрөө мултлах үед нь ярилцахаар гэрт нь очлоо. Тэрбээр гэр бүлээрээ Өвөрмонголд суралцаж, бас амьдарч байгаа бөгөөд тус наадамд оролцохоор эх орондоо ирэхэд хадам ээж нь хамт иржээ. С.Нэргүй гуай хамаатнууддаа "Хүргэн маань "Болор цом"-д түрүүлчихэж. Бид хоёрын ганзага нийлсэн байгаа биз" хэмээн сайрхаж суугаагаа бидэнд ярьсан. Тэд энэ баасан гаригт Хөх хот руу буцах гэнэ.
-Энэ жилийн "Болор цом" наадамд түрүүлж, Эгшиглэнт эхийг нь хоймортоо
залсан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.
-Баярлалаа. Архангай бол миний ээжийн нутаг. Тиймээс ээжийн минь нутгийн уул ус, лус савдаг намайг ивээлээ дээ гэж бодож байна. Энэ биеийг минь төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа.
-Сүүлийн тавд үлдээд, дүнгээ хүлээж байхад ямар мэдрэмж төрөв. Таны хувьд анх удаагаа шөвгөрсөн шүү дээ.
-Би "Болор цом"-д оролцохоор анх Хөх хотоос гарахдаа л элдэв зүйл бодоогүй. Сүүлийн тавд үлдэхдээ ч ямар нэгэн горьдлого, догддол багатай, харьцангуй тайван байсан гэхэд болно. Урд нь л яруу найргийн наадамд түрүүлэхдээ түрүүлж, бүдрэхдээ бүдэрч байсан. Гэхдээ би "Болор цом"-д дөрөв дэх удаагаа оролцож байгаа. 2000 онд анх орохдоо 15-д үлдэж билээ. Миний нэг шавь Г.Баяр гээд тэргэнцэртэй залуу бий. Сүүлийн үед яруу найргийн уралдаан тэмцээнд нэлээд дээгүүр давхиж байгаа. Шавьдаа ч би хэлдэг, "Ямар нэгэн зүйлээс битгий ихийг хүлээж, горьдоорой. Сэтгэл санааны гарз байдаг юм шүү" гэж. Тухайн үед "Эцсийн шатанд гараад ирлээ, одоо хамгийн сайн шүлгээ унших ёстой" л гэж бодсон. Тэгээд "Монгол хэл" гэдэг шүлгээ сонгосон. Би үүнийг гурван жил бодож байж бичсэн. Эх сайхан монгол хэлний тухай шүлэг тийм ч олон байдаггүй учраас үүнийгээ яаж олонд хүргэх вэ гэсэн бодол л толгойд байсан.
-Наадмын уур амьсгал шинэхэн халуунаараа байна. Шүүгчдийг яг нэр дуудаад эхлэхэд таны сэтгэл дотор юу болж байсан нь уншигчдад сонирхолтой байгаа шүү дээ.
-Яг эцсийн дүнг зарлах мөчид сэтгэл догдолдог л доо. Хойноос нь эхлээд нэрийг нь дуудсаар, Ж.Мөнхбатыг дэд байр эзэллээ гэж зарлангуут л ойр орчмынхон маань намайг бүчээд авсан. Тэгээд л шоконд орчихсон. Баярласандаа болоод тухайн үед яг юу бодож байснаа сайн санахгүй байна. Театрын хаалгаар яаж гарснаа ч мэдэхгүй. Тайзан дээр олигтой үг ч санаанд орж ирээгүй.
-Одоо тэгвэл юу бодогдож байх юм?
-Энэ наадмын нэр хүндийг хоёр зүйлээр өргөж явъя гэж бодож байгаа. Уран бүтээлээ
онгирч сагсууралгүй төлөв томоотой байж, Эгшиглэнт эхийн хайр ивээлийг дааж явъя.
-Ард түмэн "Болор цом"-д түрүүлсэн найрагчийг улсын наадамд түрүүлсэн бөхийн адилаар "Хаанахын, хэний үр сад вэ" гэж сураг ажиг тавьж, хүндэтгэдэг. "Архангайн найрагчид эхний гурван байранд орлоо" гэцгээж байгаа. Та өөрийнхөө тухай жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Намайг Архангайн хүн гэвэл арай учир дутагдалтай. Учир нь би Улаанбаатар хотод төрсөн. Ээж минь харин Архангай аймгийн Батцэнгэл сумын Согтуугийн голд төрсөн. Аав минь Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын хүн. Б.Явуухулантай нэг голынх. Ах дүү нар маань одоо ч тэр хавиар нутаглаж байгаа. Хэрэв аль нэг аймгаар овоглох хэрэгтэй бол би Завханы харьяат. Номон дээрээ ч тэгж бичдэг. Манайханд нэг тийм зовлон байдаг юм биш үү. Өөрөө Улаанбаатарт төрсөн хэрнээ аав, ээж нь өөр өөр аймгийнх болохоор "улааныг үзэж урвав, шарыг үзэж шарвав" гэдэг шиг л юм болдог. Би хоёр, гурван аймаг булаалдаад байхаар айхтар од нь гийсэн бөх биш, үнэн байдал л ийм байна. Харин Архангай нутагт би уран бүтээлийнхээ 50-60 хувийг бичиж туурвисан юм шүү. Хэдийгээр би Богдыи хүрээнд төрж өссөн ч археологийн мэргэжилтэй учраас хөдөө хээрээр явах дуртай. Батцэнгэл суманд улсын сайн малчин Баасанхүү гэдэг нагац маань бий. Тэднийд очиж, мал хариулах их дуртай. Ээлжгүй хонь хариулсан ч огт уйддаггүй. Учир нь тэгж явахдаа элдэв уул ус, ургамал, амьтныг хараад шүлэг бичихэд сайхан. Олон айлын хонь нийлэх гээд байдаг тул урд талд нь гарч суугаад шүлгээ бичнэ. Зарим хүн залхуураад бэлчээрээс эрт харихыг боддог байхад би бүрий болтол хонио хариулдаг учраас нагац маань их магтана.
-Тэгээд л таны шүлгэнд янз бүрийн цэцэгний тухай гардаг байх нь ээ.
-Би нэг их айхтар цэцэг ургамал мэддэгтээ биш л дээ. Анзаараад байхад манай яруу найрагт сарнай, вансэмбэрүү, яргуй гэхчлэн цэцгийн нэр дөрөв, таваас хэтэрдэггүй. Тэгээд зүгээр л сонирхож, нэг хэсэг цэцгийн нэр цуглуулж байсан. 100 гаруй нэртэй болсон байх шүү. Тайжийн жинс, инж буурал, гоо даль гээд заримынх нь нэр үнэхээр гоё, сонсголонтой. Гоо даль их гоё цэцэг байдаг юм билээ. Олон сайхан багш нартай хөдөөгүүр судалгааны ажлаар явдаг байсан маань ч үүнтэй холбоотой. Би онгон байгалийг шүтдэг. Зун хөдөө явахаараа болж л өгвөл гадаа унтах дуртай. Зусланд гарахаараа хүртэл байшингийнхаа довжоон дээр унтдаг.
-Таныг байгальд хайртай болоход юу нөлөөлсөн бэ?
-Аав минь байгальд их дуртай хүн байсан. Өвлийн цагт биднийг долоо хоног болгон Хандгайт руу авч явдаг, зунд заавал зуслан эсвэл хөдөө гаргана. Тэр нь нөлөөлсөн болов уу. Тэгээд археологич мэргэжилтэй болохоор хөдөөгүүр явахдаа хамгийн сайхан байгальтай газруудаар очдог. Булш, бунхан, хадны сүг зураг, хот суурин гээд археологийн дурсгалууд бүгд байгалийн үзэсгэлэнт газарт байдаг учраас аажмаар байгальд хайртай болсон байх.
-Таныг археологийнхоо чиглэлээр Хөх хотод докторт суралцаж байгаа гэж сонслоо.
-2009 оноос Өвөрмонголын их сургуульд суралцаж байна. Хархорум хотоос Сүн, Юань улсын үеийн шаазан эдлэл нэлээд олддог. Дундад зууны үеийн хотуудын суурингаас шаазан эдлэл олноороо гардаг ч судалгааны ажил харьцангуй бага байдаг учраас зориглоод барьж авсан. Энэ чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалж, одоо докторантурт суралцаж байна. Гуч гарсан хойноо хятад хэл сурна гэдэг амаргүй даваа юм. Их л нухлуулж байна даа.
-Бас "Солонго" сэтгүүлд нь редактор хийдэг гэл үү?
-ӨМӨЗӨ-ны "Одон" телевизийн "Солонго" нэвтрүүлгийн "Номд мөргөмү" гэдэг буланг л би хөтөлдөг болохоос айхтар редактор энэ тэр биш шүү. "Солонго" сэтгүүлд ч орон тооны ажилтан биш. Шаардлагатай гэсэн үед нь үг, үсгийн алдааг нь хянаж өгдөг. Аль алинаас нь цалин авдаггүй, жирийн хамтын ажиллагаа юм.
-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу.
-Миний ханийг Цогзолмаа гэдэг. МУИС-ийг химийн чиглэлээр төгссөн. МХЕГ-т лабораторийн шинжээчээр ажиллаж байгаад одоо Өвөрмонголын их сургуулийн докторантурт суралцдаг. Эхнэр маань хүний ганц охин учраас хүү бид гурав Хөх хотод ээжтэйгээ хамт амьдардаг. Хүүг маань Цаст-Уул гэдэг.
-Гоё нэр байна.
-Аавынхаа нутгийг бодож өгсөн нэр л дээ. Богдын гол гэдэг нь Богд Очирваань уулаас эх авсан учраас тэр цаст хайрхны нэрийг оролцуулсан.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Бид тавуулаа. Би айлын дөрөв дэх нь. Том ах боловсролын салбарт ажилладаг. Эгч Эрхүүд эмч хийдэг. Яг миний дээд талын ах, дүү хоёр маань бас геологийн хүмүүс. Ах, дүү гурав гэж хөдөөгүүр явж, сахлаа ургуулсан амьтад байна даа. Аав маань одоогоос  10 жилийн өмнө бурхан болсон. Насаараа цахилгаан эрчим хүчний салбарт зүтгэсэн. IV цахилгаан станцын даргаар олон жил ажилласан.
-Таныг шүлэг яруу найраг оролддогийг аав тань мэддэг байсан уу?
-Мэдэхээр барах уу. Намайг аравхан настай байхад "Миний хүү зохиолч болох юм биш биз дээ" гэж хэлж билээ. Тэгээд хоёр, гурван шүлэг хүчээр шахам бичүүлснээ хальсанд уншуулаад хураачихсан байдаг юм. Гэхдээ би тэр үед бичсэн "Ус", "Богд уул", "Шагай" гурвыгаа уран бүтээлийнхээ эхлэл гэж боддоггүй. Сүүлд долоо, наймдугаар ангид ороод, анхны дурлалтай учирсан үедээ бичсэн шүлгээсээ эхэлж тооцдог. 2000 онд анхны номоо гаргахад аавын маань бие тааруу байсан. Ямар ч гэсэн хүүгээ шүлэгт ид донтож явахыг үзсэн. Гэхдээ "Цагаан уул", Данзанравжаагийн нэрэмжит "Мөнгөн цом"-д түрүүлснийг минь мэдэхгүй.
-Сая "Болор цом"-д түрүүлээд хэнд хамгийн түрүүнд энэ баярт мэдээг дуулгав?
-Ээждээ хамгийн түрүүнд хэлсэн. Настай хүн болохоор тулгамдаад баярласан сэтгэлээ илэрхийлэх үг олохгүй байсан. Тэгээд мэдээж эхнэртээ дуулгасан.
-Явахаасаа өмнө цайллага хийх үү?
-Би үүнийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн наадмын маргааш Батцэнгэл суманд Баасанхүү ахындаа очоод, шүлгээ бичиж явсан газраа мөргөж, чулуу авах л бодолтой байсан. Тэгээд яваад очтол сумынх нь Засаг дарга, ИТХ-ын гишүүд цуглачихсан, бяцхан цайллага хийсэн. Би бүр "Батцэнгэл сумын хүндэт иргэн" болчихсон.
-Энэ жилийн наадмыг өндөр шагналтай гэж байсан. Нууц биш бол шагналынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Ивээн тэтгэгч байгууллага олон байсан учраас янз бүрийн шагнал өгсөн. Гэхдээ би хэн, юу өгснийг эмхэлж, цэгцэлж амжаагүй байна. Би буруу ойлгоогүй бол Бадамжунай сайд ч шагнал өгөх юм яриад байсан.
-Гэргийдээ, хүүдээ юу авч очих вэ?
-Тэрийг бас бодолцож амжаагүй байна. Чамайг хэлэхээр л саналаа. Би чинь "бүдүүн ширхэгтэй" гэдэг шиг хүн байгаа юм.
-Ингэхэд таны уран бүтээлд ихэвчлэн ямар сэдэв зонхилдог вэ?
-Утга зохиол суддаач, хэл бичгийн ухааны доктор Цэвээндорж хоёр ч удаагийн шүүмждээ намайг хайр дурлал, янаг сэтгэлийг олон талаас нь мэдэрч, өнгө будгаар ялган шүлэглэдэг гэсэн байсан. Түүнд нь онгироод ч гэх юм уу, олон янзын хайрын тухай шүлэглэдэг үе байлаа. Гэхдээ тэр болгонд би оөрийнхөө амьдралыг бичдэг гэсэн үг биш. Уран бүтээлч хүн тэртээ тэргүй бусдын гуйлтаар юм бичих тохиолдол олон шүү дээ. Нэг нөхөр маань хүүхэнд дурлаад сайхан шүлэг зориулмаар байна гэх, үгүй адаглаад л судалгааны багаар хөдөө явж байхад шавь нар шүлэг зохиогоод өгөөч гэхэд бичилгүй яах вэ. Нөгөө талаас хүний амьдралд нэг сайхан хүүхэн, залуу хараад сэтгэл хөдлөх үе байж болно шүү дээ. Тэр мэдрэмжийг л зохиолд буулгадгаас биш яруу найрагч гэхээр л заавал архичин, хүүхэмсэг байдаггүй.
-Та цөөнгүй шүлгэндээ Дандины "Зохист аялгуун толь" хэмээх гайхамшигт бүгээлийн адилтгал, зүйрлэлүүдээс иш татаж шигттэдэг байх аа.
-Нэг хэсэг цэцгийн нэр сонирхсон шигээ л би "Зохист аялгуу"-г судалсан юм. Гэхдээ айхтар мэргэжлийн төвшинд хүртэл судална гэж хаа байх вэ. Шалтгаан нь их хөгтэй. Л.Хасар нэг удаа эмнэлэгт хэвтэж байгаад "Болдхуяг аа, чи намайг нэг эргээд ир л дээ" гэдэг юм байна. Тэгээд очтол Л.Хасар эмнэлэгт нэг ном уншиж байсан нь Х.Гаадан гуайн 1966 онд хэвлүүлсэн "Зохист аялгууны адилтгал, зүйрлэл" байсан. Лхагвасүрэн гуай тэр номыг уншихдаа их нягт ажиглаж, заримыг нь үзгээр тэмдэглэчихэж. Тэр номыг уншмаар санагдаад болдоггүй. Хасараас гуйгаад өгөхгүйг нь мэдэх тул хуурахаар шийдсэн. Миний цүнхэнд "Монгол ардын үлгэрүүд" ном байсан юм. Зохиолч хүн мэддэггүй байж болохгүй гээд нэг хэсэг би үлгэр домог, ардын дуу бас судалж байлаа. Тэгээд "Хасар аа, энэ үлгэрүүдийг уншаад байхаар өдөр болгон гоё шүлгийн санаа төрөх юм" гэж ирээд л панаалдаж гарав аа. Гэтэл нөгөөх маань миний номыг гуйж цөхөөд, эцэст нь бид номоо  солилцохоор болж байгаа юм. Тэгж л би “Зохист аялгуу"- ны амтанд орсон. Чимгүүдэд нь тайлбар маягийн шүлэг бичиж байсан. Гэхдээ би элдэв янзын изм хөөцөлддөггүй, тухайн үед юу мэдэрсэн тэрийгээ л бичихийг хүсдэг. Намайг уран зохиолд хөтөлж оруулсан Байгалсайхан багш маань хүртэл реализмыг дэмждэг хүн атлаа "Чи тэр чиглэлээр л бичнэ шүү" гэж хэзээ ч тулгаагүй.
-Хамгийн сүүлд ямар ном гаргав?
-Энэ жил Хөх хотод, монгол бичгээр "Мянган оны хойно" нэртэй тав дахь номоо хэвлүүлсэн.
-Яг одоо сэтгэлд чинь бууж байгаа дөрвөн мөртөө хэлэхгүй юү.
-Өндөр сансар огторгүй хязгааргүй уудам атлаа
Үймэгч орчлонд хугацаагүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй
Өнөөдөр хүн, маргааш чандар, нөгөөдөр цэцэг болоод
Үлэмж олон жил салхинд, хувилан тэнэж явахад
Дарга, цэрэг хоёр нэг жалгын ногоо болж
Дайсагнаж явсан улс нэг хадагны мяндас болж
Хагацаж одсон амраг хос нэгэн цэцгийн дэлбээ болж
Ханагар орчлонг цогцлоох гэж өнгө дүрсээ хувилгах юм
("Би" шүлгээс)
Н.Ганчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Bat (202.179.19.88)
    Bayar hurgie Egshiglent ehiin hair iveeld bagtaj uran buteeliin olz omog intei yavaarai
    2011 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    50 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 3 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 39 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 16 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 24 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 35 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 9 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 16 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 28 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 35 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 43 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 52 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 51 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 19 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 49 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 5 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 8 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 13 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 31 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК