Үндсэн
хуулийг батлалцаж явсан
Ардын их хурлын депутат болох
430 гишүүнд орон сууц олгохоор
болсон байна. Дээрх хүмүүст нийт 30 тэрбум төгрөг төлөвлөсөн
бөгөөд нэг хүнд 70 орчим сая төгрөгийн орон сууц өгөхөөр болжээ. Үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүсээс 310 гишүүн амьд сэрүүн байгаа аж. Түүнээс гадна одоогийн УИХ-д сууж буй Р.Гончигдорж, Д.Балдан-Очир,
С.Баярцогт, Н.Батбаяр нар тухайн үед Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон
ажиллаж, үндсэн хуулийг батлалцаж байжээ.
Т.Хулан