МАХН-ын дарга Н.Энхбаярыг 11 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд
мэдээлэл хийнэ хэмээн зар тараасан боловч тус намын нарийн бичгийн дарга
Л.Цог тэргүүтэй МАХН-ын гишүүн дөрвөн хүнээс өөр хүн ирсэнгүй.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг 11 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ хэмээн зар тараасан боловч тус намын нарийн бичгийн дарга Л.Цог тэргүүтэй МАХН-ын гишүүн дөрвөн хүнээс өөр хүн ирсэнгүй. МАХН-ын гишүүн Баянсэлэнгэ гэгч эмэгтэйг өчигдөр орой цагдаагийнхан баривчлах гэж оролдон хувцас хунарыг нь урж, биед нь гэмтэл учруулсан талаар мэдээлэл хийсний дараа Л.Цог “Н.Энхбаярын хүүг өчигдөр сэжигтнээр татсан байна” гэж хэлэв. Харин үүнээс тодорхой зүйлийг тэрбээр ярьсангүй. Н.Энхбаярыг яагаад ирээгүй талаар сэтгүүлчдийн асуухад Л.Цог “Ирнэ гэж зар тараасан нь үнэн. Гэхдээ ажил гарсан тул ирж чадсангүй” гэлээ. Мөн МАХН-ын гишүүн Шонхоо, Баянсэлэнгэ нарт Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Мандах “Хууль бусаар жагсаал цуглаан хийсэн” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгдээд, ирж мэдүүлэг өгөхийг албан ёсоор шаардсан хэмээн мэдээлсэн юм. Н.Энхбаяр ирээгүй, Л.Цог нар хэн бүхний мэдэх зүйлийг ярьсаар байсанд сэтгүүлчид унтууцаж, хэвлэлийн хурал сүүлдээ хэрүүл болохоо шахсан бөгөөд Л.Цог сонин телевизийнхнийг муу ажиллаж байна хэмээн шүүмжилж, ахмад хүний хувьд гэж байгаад хэрхэн ажиллахыг нь бяцхан зааварласнаар Н.Энхбаяраар хуурсан хурал 40 минутын дараа өндөрлөв.