Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн мах нөөцөлж, ирэх сараас худалдаанд гаргах гэнэ. Гэхдээ үнэ ханш тодорхой болоогүй байгаа бөгөөд нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зах зээлийн ханшийг харгалзан үнийг тогтоох аж. Нөөцийн махыг бэлтгэхээр 23 аж ахуйн нэгж, үйлдвэртэй гэрээ байгуулах ажил үргэлжилж байна. Энэ гэрээг үйлдвэрлэгчид, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Монголын махны холбооныхон гарын үсэг зурж байгаа аж.
2011 оны нөөцийн махыг мөн 12 000 тонн хэмжээтэй бэлтгэж байсан юм. Үүнийг 14 үйлдвэрээс нийлүүлж, нийслэлийн есөн дүүрэгт 274 цэгээр дамжуулан худалдаж байсан билээ.
2011 оны нөөцийн махыг мөн 12 000 тонн хэмжээтэй бэлтгэж байсан юм. Үүнийг 14 үйлдвэрээс нийлүүлж, нийслэлийн есөн дүүрэгт 274 цэгээр дамжуулан худалдаж байсан билээ.
Б.Ганбилэг