Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хар
тамхитай холбоотой хэргээр хоригдож байгаа Ц.Улаанхүү начны хэргийг авч
хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалаа. Түүнд өмнө нь хар тамхи тээвэрлэсэн,
хадгалсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял
оногдуулаад байсан. Энэ шийдвэрийг эсэргүүцэн Ч.Улаанхүү начин дээд шүүхэд гомдол
гаргасан. Түүнийг Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн
бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн өнгөрсөн наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн ял оноосон юм.
Б.Чимэг