УИХ-ын
Сонгуулийн тухай хуулиар зургаа дугаар сарын сүүлийн ням гарагт сонгууль
явуулдаг байсан. Тэгвэл шинээр батлагдаж байгаа хуулиар сонгуулийг зургаадугаар
сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр, лхагва юм уу, пүрэв гарагт хийхээр
тусгажээ. Үүнийгээ ажлын хэсгийн гишүүд иргэдийн сонгуулийн идэвхийг сэргээхэд
нөлөөлнө. Ням гарагт иргэд гэртээ амрах гээд сонгуулийн идэвхи нь муу байдаг
хэмээн тайлбарласан юм. Тэгэхээр 2012 оны УИХ-ын сонгууль болох өдөр ажил
олгогчид ажилчиддаа “сонгуулийн чөлөө” өгөх болох нь ээ.