Боловсрол сувгаар хоёр жилийн өмнөх видео хичээл зааж байна
Багш нар ажил
хаясан тул Боловсрол суваг телевизээр ерөнхий боловсролын сургуулийн
хичээлүүдийг видео хэлбэрээр зааж байгаа. Гэсэн ч энэ нь 2009 онд H1N1 гахайн ханиад
гарахад телевизээр нэвтрүүлж байсан хуучин хичээл гэдгийг ажил хаялтанд оролцож
байгаа 47-р сургуулийн орос хэлний зөвлөх багш Р.Бямбадулам хэллээ. Түүнийг
БСШУЯ-наас видео хичээл заа гэсэн ч тэрбээр татгалзсан байна.
Багш нар ажил
хаясан тул Боловсрол суваг телевизээр ерөнхий боловсролын сургуулийн
хичээлүүдийг видео хэлбэрээр зааж байгаа. Гэсэн ч энэ нь H1N1 гахайн ханиад дэгдэх үед телевизээр нэвтрүүлж байсан 2009 оны хуучин хичээл гэдгийг ажил хаялтад оролцож
байгаа 47-р сургуулийн орос хэлний зөвлөх багш Р.Бямбадулам хэллээ. Түүнийг
БСШУЯ-наас видео хичээл заа гэсэн ч тэрбээр татгалзсан байна. Тиймээс хоёр
жилийн өмнө хичээл зааж буй бичлэгийг нь тухайн багшаас зөвшөөрөл авалгүй “шууд”
гэсэн бичигтэй гаргаж байгаа аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай
боловсролын салбарын тогтолцоо, хичээлийн агуулга нь багагүй өөрчлөгдсөн. Ингэж
хуучин хичээлийг оромдон нэвтрүүлж байгаа нь сурагчдын эрх ашгийг зөрчиж
байна гэв. Ялангуяа энэ жил 11-р ангиа
төгсөх хүүхдүүд хоёр жилийн өмнөх хичээл үзээд сууж байгаа нь ямар ч үр дүнгүй
юм. Эцэг эхчүүд ч ажил хаялтын үед хүүхдээ видео хичээлээр хоцрогдлоо нөхөж байгаа гэж итгэж суугаа ч тэрхүү хичээл нь өөрөө хоцрогдсон агуулга байгааг зохиогч багш Р.Бямбадулам өөрөө мэдэгдлээ.
Б.Баярмаа