Өчигдөр Санкт-Петербург хотын алдарт Маринский театрт болсон Бүх
Оросын хүүхдийн урлагийн “Болор одод” наадмын гала концерт буюу эцсийн
шалгаруулалтад Монголын сэдэвтэй хөгжмийн зохиол тэргүүлэв. Хакасийн
дунд сургуулийн сурагч Дмитрий Устинов

Өчигдөр Санкт-Петербург хотын алдарт Маринский театрт болсон Бүх Оросын хүүхдийн урлагийн “Болор одод” наадмын гала концерт буюу эцсийн шалгаруулалтад Монголын сэдэвтэй хөгжмийн зохиол тэргүүлэв. Хакасийн дунд сургуулийн сурагч Дмитрий Устинов (Яг ийм нэртэй ЗХУ-ын БХЯ-ны сайд байсан, Монголд ирж байв) “Монголын морьтнууд” нэртэй аялгууг гитараар тоглосныг шүүгчид өндрөөр үнэлж хоёрдугаар байрт шалгаруулжээ. Оросын өнцөг булан бүрээс 9000 гаруй хүүхэд оролцон өрсөлдсөн энэ наадмын гала концертыг “Поле чудес” нэвтрүүлгийн хөтлөгч Леонид Якубович хөтөлсөн байна.