Өнгөрсөн долоо хоногоос ажил хаяж эхэлсэн багш нарыг ИЗН дэмжиж байгаагаа илэрхийллээ. Инфляц багш нарын цалинтай холбоогүйгээр жил бүр нэмэгдсээр байгаа гэж ИЗН-ын удирдлагууд үзэж байгаа юм. Цалин нэмнэ гэж урьдчилан мэдэгдсэнээр хүлээлт үүсч, тэр нь эргээд өргөн хэрэглээний бараа өсөхөд нөлөөлж байна. Өнөөдөр сурагчдаа гаргуунд нь гаргаад ажлаа хаясан багш нарын амьдрал хэцүү байгаа учраас л ийм алхам хийж байгаа гэв. Мөн 2012 оны улсын төсөвт тодотгол хийж, багш нарын цалинг нэмэх бүрэн боломж байгаа тухай тус намын дарга С.Оюун хэллээ. “Ирэх оны төсвийг ажлын хэсэг хуралдаж байна гэсэн нэрээр хоёр нам бараг гурван долоон хоног хаалттай ярилцсан. УИХ-аар ч цагтаа багтаах гээд олигтой хэлэлцэж чадаагүй. Бусад асуудал дээр хэзээ ч хамаагүй төсвийн тодотгол хийдэг байж ийм чухал асуудалд мөнгө хөрөнгө гаргах бүрэн боломж бий” гэсэн юм.
Б.Баяр