Ногоон намын гишүүдийг ИЗН-д оруулах, шинэ даргаа сонгох, сонгуульд
нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг гаргах гээд олон асуудал шийдэх буй
ИЗН-ын Их хурал нэгдүгээр сарын 18-нд болохоор тогтжээ. ИЗН-ын дарга
С.Оюуны хувьд байраа УИХ-ын гишүүн Д.Энхбатад тавьж өгөх саналтай
байгаагаа өмнө нь илэрхийлж байсан.

Ногоон намын гишүүдийг ИЗН-д оруулах, шинэ даргаа сонгох, сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг гаргах гээд олон асуудал шийдэхээр төлөвлөж буй ИЗН-ын Их хурал нэгдүгээр сарын 18-нд болохоор тогтжээ. ИЗН-ын дарга С.Оюуны хувьд байраа УИХ-ын гишүүн Д.Энхбатад тавьж өгөх саналтай байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Тэгвэл саяхан тус намд элссэн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ч мөн энэ суудалд өрсөлдөхөөр болж байгаа юм. Ногоон намд Д.Энхбатын талд байсан хүмүүс ИЗН-д нэгдэж байгаа болохоор Их хурал нь нэлээн нүсэр болох төлөвтэй байна. 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэгдүгээрт энэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү яригдаж байгаа. Тэрбээр нэгэнт сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон тул сонгуулийн сурталчилгаагаар өмсөх хэд хэдэн хослол худалдаж авсан гэв. 2008 оны сонгуулиас хойш нэлээн жин хаясан учир тэр үеэр өмсч байсан хослол нь таарахаа больсон гэнэ.
ИЗН-ын удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 19-нд хуралдах юм байна. Мөн нэгдүгээр сарын 14-нд Үндэсний хороо нь хуралдаж Их хурлын бэлтгэл ажлаа хийх аж.
Б.Баяр