Монголын
үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно 2011” ёслол
энэ сарын 19-нд “I Loft” клубд зохиогдох гэж байна. Энэ жилийн наадмыг улс орон
даяар МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ. Өмнөх жилүүдэд тамирчид арван төрөлд нэр
дэвшиж оны шилдэг болдог байсан бол энэ онд зөвхөн гурван төрөлд нэр
дэвшүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил манай тамирчид амжилт бага гаргасан учраас ийнхүү цөөн төрлөөр шагнал гардуулах болсон гэж олимпийн хорооны мэргэжилтнүүд ярьж байна. Спортын
амжилт, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч, оны
шилдэг багийн нэрс “Бөртэ Чоно 2011”-ээр тодрох юм. Мөн энэ жилийн шилдэг
тамирчдыг сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулах аж.
Т.Хулан