Өмнөговь аймгийн төвийн Дулааны цахилгаан станц одоо ганцхан
турбинаар ажиллаж байна. Сарын өмнө уг станцад гэмтэл гарсан учир ингэж
үйл ажиллагаа нь доголдсон ч одоог хүртэл засч чадаагүй аж. Тийм учир
нийт 30 гаруй мянган хэрэглэгчдээ өдөртөө гуравхан цагийн турш
цахилгаанаар хангаж байгаа гэнэ.

Өмнөговь аймгийн төвийн Дулааны цахилгаан станц одоо ганцхан турбинаар ажиллаж байна. Сарын өмнө уг станцад гэмтэл гарсан учир ингэж үйл ажиллагаа нь доголдсон ч одоог хүртэл засч чадаагүй аж. Тийм учир нийт 30 гаруй мянган хэрэглэгчдээ өдөртөө гуравхан цагийн турш цахилгаанаар хангаж байгаа гэнэ. Тун удалгүй тогоо тасалдаг энэ байдлыг засварлахын тулд БНХАУ-аас сэлбэг, тоног төхөөрөмж авахаар ажиллаж буй гэх мэдээлэл бий.
Тус станцын хүчин чадлыг гурван мегаваттаар нэмэхээр өргөтгөл барьж байгаа. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг өргөтгөл станцаа туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Өмнөговийнхон уг өргөтгөлдөө л найдлага тавьж байгаа аж.
Б.Ганбилэг