Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Жавхлант: Бид “Марүбени”, “Мицүбиши” зэрэг дэлхийн томоохон компаниудыг өөрсдийнхөө төлөө ажиллуулдаг болох үе ойрхон байна

2011-12-15
0
ЖИРГЭХ
   БНСУ-д ажиллаж буй монголчууд гэхээр л үйлдвэрт ажилладаг эсвэл, айл гэр нүүлгэдэг гэдэг бодол үеэ өнгөрөөжээ. Хөрөнгийн биржээс нь авахуулаад төрийн өмчит “Daelim” корпорацид нь хүртэл ажиллаж буй Р.Жавхлант хэмээх залуутай уулзаж ярилцлаа. Түүнтэй уулзахад корпорацийнхаа өмнөөс Р.Жавхлант V цахилгаан станцыг барих төсөлд оролцох саналаа өгчихөөд тун удаагүй байсан юм.
   БНСУ-д ажиллаж буй монголчууд гэхээр л үйлдвэрт ажилладаг эсвэл, айл гэр нүүлгэдэг гэдэг бодол үеэ өнгөрөөжээ. Хөрөнгийн биржээс нь авахуулаад төрийн өмчит “Daelim” корпорацид нь хүртэл ажиллаж буй Р.Жавхлант хэмээх залуутай уулзаж ярилцлаа. Түүнтэй уулзахад корпорацийнхаа өмнөөс Р.Жавхлант V цахилгаан станцыг барих төсөлд оролцох саналаа өгчихөөд тун удаагүй байсан юм.
 
-Дэлхийн хэмжээний томоохон компанид ажиллахын тулд нэлээд боловсролтой байх ёстой болов уу. Та хэрхэн энэ компанид ажиллах боломжтой болсноо хуваалцахгүй юу?
-Багадаа шатар нэлээд тоглодог байсан юм. Улсын аварга ч болж байлаа. Олон улсын тэмцээнд тогтмол оролцдог байсан. Аравдугаар ангиа төгсөөд Шотландын Эдинбүрг хотод ахлах сургууль төгссөн. Уг нь тэндээ инженерийн мэргэжлээр суралцах гэж байснаа болиод Монгол руугаа буцсан. Монгол дахь сургуулиа нэлээд судалсны эцэст “MIU” гэж сургууль арай олон улсын шинж чанартай юм гэж бодоод элссэн л дээ. Энэ сургуулиараа дамжаад БНСУ руу солилцооны оюутан болж ирсэн юм. Энд ирээд олон улсын бизнес менежментийн чиглэлээр сурсан. Үүний дараа санхүүгийн чиглэлээр суръя гэж бодсон юм. Тухайн үедээ санхүүгийн талаар огт ойлголтгүй байсан учраас нэг их сайхан л зүйл бодож байсан санагдана. Ингээд БНСУ-д санхүүгийн чиглэлээр чанартай сургадаг сургууль хайтал “Korea” их сургууль олдсон юм. БНСУ-д топ гурван их сургууль байдаг. Эдгээрт “SKY” буюу S нь Сөүлийн их сургууль, К нь “Korea” их сургууль, Y нь Йонсей их сургууль багтдаг. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын хамгийн чанартай сургуулиудын хоёрдугаарт бичигддэг сургуульд орж магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж эхлэв. Тэгээд санхүүгийн чиглэлээр суралцаж судалж эхэлтэл миний өмнөх бодол хэчнээн балчир байсныг ухаарсан л даа. Суралцаж байхдаа нягтлан бодох бүртгэл бус санхүүгийн инженерчлэл талдаа нэлээд сонирхолтой гэдгээ олж мэдсэн юм. Жил хагас сураад төгссөн. “Ernst & Young”, “Price WaterhouseCoopers” зэрэг нягтлан бодох бүртгэл, аудитын компанитай адил үйл ажиллагаа явуулдаг Азидаа нэлээд нэр хүндтэй “KPMG” компанид сурахын хажуугаар ажилласан. Эндээс ерөнхийдөө байгууллагын соёл, аудитын үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой болсон. Тэгээд ер нь БНСУ-д ажиллавал давгүй мэт санагдсан гэхэд болно. Хамгийн гол нь солонгосчууд зөвхөн дотоодын зах зээлдээ зуун хувь анхаарлаа хандуулаад байдаггүй. Аль болох олон улсын зах зээл рүү чиглэж ажилладаг. Энэ утгаараа ч өөрийгөө дэлхийн хэмжээнд сориод үзмээр санагдсан гэх үү дээ. Солонгосын хөрөнгийн биржид анкетаа бөглөөд өгтөл намайг гэрээт ажилтнаараа авахаар болсон. Солонгосын хөрөнгийн бирж нь хувьчлагдсан боловч Засгийн газар бүрэн хяналтаа тавьдаг учраас үндсэн ажилтнаа зөвхөн БНСУ-ын иргэн байх ёстой гэдэг шаардлага тавьдаг юм билээ.

- Эндэхийн хөрөнгийн биржийн онцлог?
-Хөрөнгийн биржид гэрээгээр жил орчим ажилласан. Би голчлон хөрөнгийн болон бондын зах зээлийн орчныг бүрдүүлэх бүтээгдэхүүн дээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн биржид зөвхөн хувьцаа арилжаад байдаггүй. Гадаад дотоодын томоохон компаниудыг өөрийн биржид хувьцааг нь гаргуулахын тулд анхаарлыг нь татах бүтээгдэхүүн хийх ёстой байдаг л даа. Ерөнхийдөө хүмүүс хөрөнгийн бирж гэхээр арилжаа хийдэг гэж ойлгодог. Үнэндээ энэ бол арилжааны төвлөрсөн газар юм. Өөрөөр хэлбэл, худалдагч болон худалдан авагчийн хоорондын арилжааны орчин гэсэн үг. Үүнээс гадна үнэт цаасны арилжаа хууль бус болж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Нью-Йорк, Лондоны хөрөнгийн биржүүд дотоодынхоо компаниудыг бүртгээд бараг дууссан болохоор гадаадын зах зээлийг сонирхоод эхэлчихсэн. Тиймээс эдгээр биржүүдэд үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд Солонгосын хөрөнгийн бирж ч гадаадын компаниудын анхаарлыг татахын төлөө ажиллаж байгаа. Би чухамдаа яг энэ хэлтэст нь орж ажилласан л даа. Монгол, Лаос, Малайзын хөрөнгийн биржийг дааж авч ажилласан гэсэн үг. Солонгосын хөрөнгийн биржид ажиллаж байхдаа бондын зах зээлгүй байсан Малайзын хууль журамд оруулах өөрчлөлтийг нь санаачилж, бүтцийн системийг нь суулгаж өгсөн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээгдсэн Лаос, Камбожийн хөрөнгийн биржид ч хөрөнгийн зах зээлийг нь босголцсон. Харин өнгөрсөн жилийн наймдугаар сард Монголын хөрөнгийн биржийн тендерт оролцох материалыг нь бүрдүүлж өгсөн. Ер нь хөрөнгийн бирж арилжаа гэхээсээ илүүтэй олон улсын зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн бий болгох, үүнд нь зохицсон хууль дүрмийг боловсруулж, батлуулах гээд хийх ажил мундахгүй шүү дээ. Тухайлбал, эдийн засаг нь уул уурхайн салбарт тулгуурласан Монгол улс хөрөнгийн зах зээлээ хэрхэн хөгжүүлвэл олон улсын шаардлагыг биелүүлж, анхаарал татаж чадах вэ гэдэг дээр л хөрөнгийн бирж анхаардаг. Ер нь биржтэй байх шаардлагатай юм уу, үгүй юу гээд олон судалгаа хийх шаардлагатай.

-Яагаад хөрөнгийн биржид ажиллахаа больсон юм бэ?
-Санхүүгийн загварчлалын тухай бага зэргийн ойлголттой болчихсон болохоор ерөнхийдөө санхүүгийн бодлогын талаар судалмаар санагдсан л даа. Тэгээд Солонгосын хөгжлийн институтэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суралцах хүсэлтээ тавиад нэгдүгээр сараас эхлэн түргэвчилсэн сургалтаа эхэлсэн. Энэ сургалт нэлээд шахуу хөтөлбөртэй учраас сурахын хажуугаар ажиллана гэдэг бүтэшгүй. Тиймээс хөрөнгийн биржээс гарсан.

-Хөгжлийн институтэд суралцах гол давуу тал нь юу вэ?
-Солонгосын хөгжлийн институтэд Засгийн газрын албан тушаалтнууд ирж макро бодлогын талаар бидэнд хичээл заадаг байсан нь олзуурхууштай санагдсан. Дийлэнх оюутнууд гадаадын төрийн албан хаагчид байдаг. Тиймээс гол давуу тал нь зөвхөн Солонгос орон гэлгүй бусад улсын онцлог, давуу сул талаар ойлголттой болдог юм. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчид сурдаг гэвэл өрөөсгөл ойлголт. Дэлхийн томоохон компаниуд тэр дундаа Засгийн газартай хамтарч ажиллах хэмжээний компаниуд боловсон хүчнээ энэ сургуульд сургадаг юм. Учир нь төрийн бодлогыг ойлгоно гэдэг ийм компаниудад нэлээд чухал шүү дээ. Институтдээ гурван сар сурсны дараагаас сонирхол маань дахиад өөрчлөгдсөн л дөө. Урьд нь би хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож байсан бол өөрчлөгдөж төслийн санхүүч болохыг илүүд үзэх болсон. Хамрах цар хүрээгээрээ яах аргагүй төслийн санхүү илүү санагдсан. Олон зуун тэрбумаар тоологдох төслийн санхүүжилтийг хэрхэн бий болгох талаар ойлголттой болох нь маш том давуу тал. Үүнээс гадна төсөл нь өөрөө олон салбарыг хамардаг болохоор өндөр мэдлэг шаарддаг. Тиймээс институтээ төгсөөд аль компанид ажиллавал ашигтай талаар бодож эхэлсэн.

-Тэгээд ямар компанид ажиллахаар шийдсэн бэ?
-Нэн түрүүнд “Samsung construction”, “LG construction”, “Hyundai construction” гээд компаниудын жагсаалт санаанд орсон. Эдгээр компаниуд констракшн гээд барилгын компани мэт сонсогдож байгаа ч үнэндээ зөвхөн төслийг нь хийдэг. Харин гүйцэтгэлийг нь мэргэжлийн компаниар хийлгэдэг. Одоо ажиллаж байгаа компани ч дээрх жагсаалтад байсан л даа. Тэгээд дээрх компаниудад материалаа явуулав. Удалгүй “Samsung”, “Daelim” хоёроос шалгалтад урьсан хариу ирлээ. Манай нэг найз “Samsung” корпорацид хүний нөөцийн менежер байхгүй юу. Түүнээс “Samsung”, “Daelim” хоёрын алинд нь ажиллавал дээр вэ гэж асуутал ““Samsung” нэртэй компани ч гэсэн ажлын ачаалал нь хэт их. Нэг үгээр бол хувийн амьдрал гэдэг ойлголт үгүй болчихдог” гэсэн. Тэгээд “Daelim”-ийг судалтал 70 гаруй жил зөвхөн үйлдвэр барихад шаардагдах ТЭЗҮ-ийг боловсруулснаараа дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндөр нэр хүндтэй компани болж таардаг юм. Ингээд энэ компанид долдугаар сараас эхлэн ажиллаж байна.

-Тантай хамт гадаадын хүн ажилд орсон уу?
-200 орчим солонгос, таван гадаад хүн энэ компанид надтай зэрэг орсон л доо. Долдугаар сараас есдүгээр сар хүртэл манайхаар бол туршилтын маягаар ажиллуулсан. Гэхдээ туршилтын гээд халчихгүй л дээ. Нэг үгээр бол хоёр сарын турш ажилд нь сургадаг л гэсэн үг.

-Та долдугаар сараас хойш ямар амжилттай ажиллаж байна вэ?
-Миний ажиллаж байгаа хэсэг бол Ойрхи Дорнод буюу Кувейт, АНЭУ, Саудын Араб зэрэг орнууд дахь төслийн тендерээс ялалт авчрах. Сая Саудын Арабд хийн түлш, газрын тосоор ажилладаг цахилгаан станцын төслийн тендерт оролцож ялсан. Төслийн үнэлгээ нь дөрвөн тэрбум ам.доллар. Тендерт манай компани БНСУ-ын зарим компанитай нийлж консорциум байгуулж оролцсон. Миний мэдэж буйгаар манай компани долдугаар сараас хойш 16 тэрбум ам.доллараар үнэлэгдэх дөрвөн ч том төслийн тендерт ялсан байгаа.

-Цахилгаан станцын төслийг бичихийн тулд бүх зүйлийг нь мэддэг байх шаардлагатай байх даа?
-Мэргэжлийн хүн биш учраас цахилгаан станцын эрэг шургаас эхлээд яндан хүртэлх бүх зүйлийн тухай хичээл орж зааж сургадаг. Тиймээс төслийн менежер байхын нэг давуу тал нь хийх гэж буй төслөөсөө хамаараад янз бүрийн салбарын талаар ойлголттой болдог. Тухайлбал, хэвлэх үйлдвэр барихын тулд тухайн орны хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа сонин сэтгүүлийн борлуулалт, эрэлт нийлүүлэлт, эцэст нь хэзээ, ямар хэмжээний ашиг өгөх вэ гээд бүх зүйлийг нь нарийн тооцоолох шаардлагатай болдог.

-Та яг одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Яг одоо би Кувейтийн “IWPP” буюу далайн ус ашиглан эрчим хүч болон цэвэр ус зэрэг гаргаж авах станцын төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийн үнэлгээ нь 2.5 тэрбум ам.доллар. Төслийн материалаа нэгдүгээр сард бүрэн болгож өгөх ёстой юм.

-V цахилгаан станцын тендерт өрсөлдөж буй компаниудын дунд танай компанийн нэр сонсогдсон?
-Монголын V цахилгаан станцын тендерт буюу өсч буй зах зээлд оролцох тухай саналаа багийн ахлагчдаа танилцуулсан. Хүн ам цөөн ч цаашдаа дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах учраас бид Монголын тендерт оролцох нь ирээдүйтэй гэдгийг манайхан сайн ойлгосон. Манай компани хийн түлшний цахилгаан станц, газрын тос, түүхий эдийн боловсруулах үйлдвэр, цөмийн цахилгаан станцын төсөлд нэлээд туршлагатай шүү дээ. Ингээд удирдлагууд миний саналыг дэмжээд энэ төслийг намайг өөрөө хариуцаад хэсэг ажиллаад үз гэсэн. V цахилгаан станцын урьдчилсан саналаа саяхан өгчихлөө. Тендерт 11 консорциум оролцож байгаа юм билээ.

-Хөгжиж буй зах зээлд танай компани тэр бүр оролцоод байдаггүй гэсэн үг үү?
-Ер нь боловсруулах үйлдвэр, эрчим хүчний станцын гол зах зээл нь Ойрхи Дорнод. Энд дэлхийн хамгийн том гэсэн тодотголтой компаниуд өрсөлддөг гэсэн үг. Төсөл бүр багаар бодоход нэг тэрбум ам.доллараар тоологддог. Түүнээс саяар тооцогдох төсөл бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. Тэндэхийн хаад ноёд нь үйлдвэрээ гадныхнаар бариулсаар байгаад арвин туршлагатай болчихсон учраас тавигдах шаардлага нь хүртэл өндөр байдаг. Тиймээс энэ төрлийн компаниуд бараг төгс төслийн саналаа явуулдаг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тендерийн нарийвчилсан шаардлагатай. Тиймээс Ойрхи Дорнодыг хариуцаж ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Та Монголдоо буцаж ирээд ажиллах талаар боддог биз дээ?
-Мэдээж. Удахгүй манай улс Азийн Дубай болох гээд байгаа шүү дээ. Миний бодлоор монголчууд инженерчлэлийг нь хянадаг, гол шийдвэрийг нь гаргадаг, нэмэгдсэн өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болмогц “Марүбени”, “Мицүбиши”, “Сименс” зэрэг том компаниуд бидний төлөө ажиллаж, өөрөөр хэлбэл, бид ажил олгогч нь болж, өөрсдийнхөө төлөө ажиллуулдаг орон болоход тун ойрхон байгаа. Бидэнд энэ төрлөөр дагнаж мэргэшсэн хүмүүс хэрэгтэй. Тиймээс би энэ чиглэлээр ажиллаж байгаадаа олзуурхаж явдаг.

А.Ариунболд
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Suwdaa (202.179.20.161)
    Saihan yriltslaga bolson bnAri ahaa amjilt hvsie
    2011 оны 12 сарын 15 | Хариулах
  • sawaQ (202.170.81.162)
    Бахархамаар юмаа Монголд ийм залуус олон байвал төвөггүй хөгжинө дөө Хамгийн гол нь дэмий юм хийж бүтээхгүй хүмүүс саад болох юм
    2011 оны 12 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 53 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 50 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК