Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

13-р зуунд амьдарч байсан монгол хатны булшнаас хүрэл толь олджээ

2011-12-15
0
ЖИРГЭХ
нгол орны газар нутаг дахь соёлын өвийг олж илрүүлэн, хамгаалах зорилготой ажиллаж буй "Соёлын өвийн хөтөлбөрийн баг"-ийнхан нэг жилийн туршид Өмнөговь аймгийн газар нутгаар хэрэн хисч  биет ба биет бус соёлын өвүү
    Монгол орны газар нутаг дахь соёлын өвийг олж илрүүлэн, хамгаалах зорилготой ажиллаж буй "Соёлын өвийн хөтөлбөрийн баг"-ийнхан нэг жилийн туршид Өмнөговь аймгийн газар нутгаар хэрэн хисч  биет ба биет бус соёлын өвүүдийг нээж илрүүлэхээр ажиллажээ. ШУА-ийн хүрээлэн, МУБИС-ийн эрдэмтдээс бүрдсэн Монголын баг олж илрүүлсэн соёлын үнэт зүйлүүдээрээ үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргаж, төслийн нэгдүгээр үе шатны тайлангаа танилцууллаа.Төслийн багийнхан 674 дурсгалыг илрүүлсэн бөгөөд үүнээс барилга бүтээн байгуулалтын ажилд өртөн устаж болзошгүй 129 дурсгалыг малтан гаргаж, хамгаалалтанд авчээ. Судалгааны явцад говь нутгийнханы өв соёл, ахуй ёс заншил, үүх түүхийг өгүүлсэн олон эд өлгийн зүйл олдсон бөгөөд Жавхлант хайрханы оройгоос л гэхэд 200 гаруй зохиомжит хадны сүг зургуудыг олж илрүүлсэн байна. Энэ сүг зураг нь Энеолитийн үед хамаарагддаг аж. 
   
    Мөн археологийн хүрээлэнгийн судлаачид Ханбогд сумын Ундай голын баруун эргээс 13-р зууны үд амьдарч байсан эмэгтэй хүний булшнаас нарийн хийцтэй хүрэл толийг малтаж гаргасан байна. Уг толийг хятадын дарханууд хийдэг байсан бөгөөд тухайн үеийн монгол хатад  худалдан авч хэрэглэдэг байсан аж. Энэ нь 13-р зуунд худалдаа наймаа олны дунд явагддаг байсныг илтгэж байна. Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суманд урьд нь биет бус соёлын өв ердөө 42 байсан бол судалгааны багийнхан тахилга шүтээнтэй газруудыг оруулалгүй 150 гаруй бүтээл бүртгэжээ. Тухайлбал, зөвхөн говийн бүсийнхэн дуулдаг ардын 100 дууны жагсаалт байсныг илрүүлсэн байна. Баян-Овоо сумын иргэн Ө.Сүхбаатар, Цээнзэн, Л.Батаа, Даланзадгад сумын иргэн Д.Бямбаа нар нь уртын дууны уламжлал, дэгийн талаар маш сайн мэддэг хүмүүс аж.
   
    Тэдний дундаас сумын татварын байцаагч Ө.Сүхбаатар гуайн хадгалж буй уртын дууны түүвэрт социализмын үед үзэл сурталд харш хэмээн дуулагдаж байгаагүй, олонд түгж дэлгэрээгүй дуунууд байдаг байна.  “Уяхан замба тивийн наран” дууны одоо тэр бүр дуулагдаад байдаггүй шашин, төртэй холбоотой хэсгийн үгийг энэ түүвэрт үлдээсэн байна. Ө.Сүхбаатар гуайд өвөг эцгээс нь өв уламжлан хадгалагдаж буй энэхүү уртын дууны түүвэр нь муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр хорьдугаар зууны эхэн үед бичигдсэн бөгөөд ойролцоогоор 30-аад уртын дууны үгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хадгалжээ. Түүний өвөг эцэг нь тайж удамтай, бичгийн өндөр соёлтой хүн байсан учир тухайн цаг үед дуулагдаж байсан уртын дууны үгийг ийнхүү сийрүүлэн бичсэн байна. Үүний дотор “Үүлэн бор” “ Бор бялзуухай” “Алтан богд” “Богдон уулын сүндэл” “Хан уул” “Урт сайхан хүрэн” “Богдын өндөр” “Наран зул хул” “Түмэн эх” “Холч морь” “Хурдан сайхан”  гэх дуунууд байна. Эдгээр дууны үгтэй одоо дуулагдаж буй уртын дууны үгийг харьцуулахад зарим үгийг зориудаар болон санамсаргүйгээр гажуудуулж ирснийг мэдэж болохоор байсан гэж эрдэмтэд ярьж байсан юм.
   
    Үүнээс гадна судлаачдын багийнхан биет бус өв болох дарханы урлал, уртын дуу, ерөөл магтаал, цулхир, баажууны гурил хийх арга ухаан, аман түүх, хөгжмийн зэмсэг, ардын тоглоом, баяр наадам, бурхан тахил шүтээн, хоёр бөхт тэмээний соёл, үндэсний хувцас гээд олон төрлийн өвийг олж илрүүлжээ. Соёлын өвийн багийнхан энэхүү судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн судлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүүний дотор хоёр бөхт тэмээтэй холбоотой монголчуудын үйлддэг зан үйлийг судалж хамгаалалтанд авахуулахаар ажиллаж байгаа талаараа судлаачид ярьж байсан юм. Учир нь тэмээтэй холбоотой зан үйл нь дэлхийд цорын ганц үйлдэгддэг соёл юм.

   Энэ мэт өв соёлоо хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхгүй бол монголын соёл мөхөхөд ойрхон байгааг МУБИС-ийн профессор Д.Гэрэлбадрах онцолсон. Ханбогд суманд монгол дээл оёдог хүн хоёрхон үлджээ. Өдгөө тэнд монгол дээл гэхээсээ уурхайн ажилчдын хувцас өмссөн хүмүүс л амьдардаг болсон гэнэ. Өмнөговь аймгаас олдсон соёлын өвүүдийг манай сайтын "Монгол 24" булангаас үзнэ үү.

Т.Хулан

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2 цаг 52 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2 цаг 55 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2 цаг 58 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    5 цаг 12 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 34 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    6 цаг 36 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 10 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 15 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 18 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 29 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    7 цаг 58 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    8 цаг 4 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 16 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    9 цаг 3 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    9 цаг 47 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    9 цаг 47 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 27 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 28 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    10 цаг 42 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК