Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Архигүй Монголын төлөө хамтдаа" санаачилга
гаргаснаас хойш нэг жил өнгөрчээ. Дээрх санаачилгыг дэвшүүлснээс хойш
ерөнхийлөгчийн оролцдог бүх арга хэмжээг архигүй тэмдэглэдэг болсон
байна. Зарим байгууллага, Завхан, Дундговь зэрэг аймаг архинаас
татгалзах зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Гэрлэх ёслолын
ордонд архигүй буюу сүүтэй хуримын ёслол хийж эхэлсэн. Түүнчлэн олон
газар архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулсан лекц, сургалт
зохион байгуулжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Архигүй Монголын төлөө хамтдаа" санаачилга гаргаснаас хойш нэг жил өнгөрчээ. Дээрх санаачилгыг дэвшүүлснээс хойш ерөнхийлөгчийн оролцдог бүх арга хэмжээг архигүй тэмдэглэдэг болсон байна. Зарим байгууллага, Завхан, Дундговь зэрэг аймаг архинаас татгалзах зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Гэрлэх ёслолын ордонд архигүй буюу сүүтэй хуримын ёслол хийж эхэлсэн. Түүнчлэн олон газар архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулсан лекц, сургалт зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга энэ тухай "Архи худалдсанаас олдог онцгой албан татварын хэмжээ энэ оны эхний 11 сарын байдлаар 1.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Орон нутагт архи үйлдвэрлэх болон худалдах цэгийн тоо цөөрсөн нь эхний үр дүн. Цаашид ч ажиллах болно. Архины хэрэглээнээс татгалзаж, төрийн аливаа арга хэмжээг архигүй тэмдэглэх болсноор ерөнхийлөгчийн энэ төрлийн арга хэмжээнд зориулдаг урсгал зардлын 50 хувийг хэмнэсэн байна. Ийм нааштай үзүүлэлт гарч байхад Сангийн яамнаас ирэх оны улсын төсөвт онцгой албан татварын хэмжээг нэмж тусгасан. Энэ бол архины хэрэглээг нэмнэ гэсэн үг. Орлого буурах мэт харагдах ч архинаас татгалзсанаар нөгөө талдаа төрийн байгууллагын төсвийг хэмнэх учир илүү үр дүнтэй шүү дээ. Мөн НИТХ хуулиас давсан шийдвэр гаргаж, 2010 онд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр 06 цаг хүртэл согтууруулах ундаа зарах зөвшөөрөл олгосноо одоо болтол цуцлаагүй байна. Энэ мэтээр бодлогын хэмжээнд дутагдал байна. Архи, согтууруулах ундааны эсрэг тэмцлийг дээрээсээ эхэлж, бодлогын түвшинд шийдэх ёстой. Одоо шинэ жил болох гэж байна. Байгууллагуудыг аливаа арга хэмжээгээ архигүй тэмдэглэхийг уриалъя" гэсэн юм. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Архины онцгой албан татвараас хэдий хэмжээний орлого олдог юм бэ. Ирэх онд улсын төсөвт уг татвараас хэдий хэмжээний орлого олохоор төлөвлөсөн юм бол?-2010 оны эхний 11 сарын байдлаар архины ОАТ-аар 61 тэрбум төгрөг хураасан. Энэ оны 11 сарын байдлаар уг мөнгө 59.7 тэрбум төгрөг болж 1.3 тэрбум төгрөгөөр буурсан байгаа нь архины хэрэглээ багассаныг харуулна. Харин ирэх онд уг татвараар 63-64 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн байна.
-Ерөнхийлөгчийн энэ оны урсгал зардлаас яг хэдэн төгрөг хэмнэсэн юм бэ?-Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн багцын урсгал зардалд 40 гаруй сая төгрөг төсөвлөснөөс 25-26 сая төгрөгийг нь зарцуулж, бусдыг нь хэмнэсэн байна.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хориглох санал оруулсан ч дэмжлэг авсангүй. Энэ талаар ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа вэ?-Хуульд шууд тэгж тусгавал Үндсэн хуультай зөрчилдөнө. Энэ асуудлыг намуудын хэмжээнд хүнээ нэр дэвшүүлэхдээ шийдэх боломжтой гэж үзэж байгаа.