Жил бүр уламжлал болгон зохиогддог “Гоёл” наадам таван өдрийн турш үргэлжилж өндөрлөх гэж байна. Өчигдөрийг хүртэл “Рамада” зочид буудалд “Монголын загварын долоо хоног” нэртэйгээр гадаад дотоодын дизайнеруудын бүтээлийг танилцуулсан тус наадмын хаалтад зориулсан гала тоглолт өнөөдөр 19.00 цагаас СТӨ-нд болох гэж байна. Энэ үдэш загварын долоо хоногт оролцсон шилдэг дизайнер болон моделиудыг тодруулна. Гала тоглолтын тасалбарыг 30 мянган төгрөгийн үнэтэй СТӨ-ний кассаар худалдаалж байна.
Т.Хулан