Өчигдөр “Forbes” сэтгүүлийн нийтэлсэн 2011 оны хамгийн орлоготой
дуучдын жагсаалтыг Лэди Гага тэргүүлэв. “Forbes”-ын тооцоолсоноор Лэди
Гага өнгөрч буй онд альбомын борлуулалт, концертоосоо 90 сая доллар
олжээ. Хоёрдугаар байрт альбом болон, нэрийн сүрчигнийхээ борлуулалтаас
45 сая доллар олсон Тэйлор Свифт орсон байна. Түүний дараагаар 44 сая
долларын орлоготой ажилласан Кэти Пэрри оров.

Өчигдөр “Forbes” сэтгүүлийн нийтэлсэн 2011 оны хамгийн орлоготой дуучдын жагсаалтыг Лэди Гага тэргүүлэв. “Forbes”-ын тооцоолсоноор Лэди Гага өнгөрч буй онд альбомын борлуулалт, концертоосоо 90 сая доллар олжээ. Хоёрдугаар байрт альбом болон, нэрийн сүрчигнийхээ борлуулалтаас 45 сая доллар олсон Тэйлор Свифт орсон байна. Түүний дараагаар 44 сая долларын орлоготой ажилласан Кэти Пэрри оров. Энэ жил Бэйонсэгийн орлого буурч 35 сая болсон бол гоо сайхны бараа үйлдвэрлэгч компанитай хамтран амжилттай ажилласан Рианна 29 саяар тавдугаарт бичигджээ.
“Forbes” энэ жагсаалтыг гаргахдаа дуучдын альбом, концертийн билетийн борлуулалтын тоо баримт болон хуульч, продюсерүүдээс авсан мэдээллийг нэгтгэн боловсруулжээ. Орлогыг татварын өмнөх байдлаар тооцоолсон байна.