Өнөөдөр 13 цагийн үед Баянзүрхийн товчооны замд тээврийн том оврын автобус Тоёото Марк II маркийн суудлын автомашинтай мөргөлдөж, хоёр хүний амь эрсэдлээ. Марк II маркийн суудлын автомашинд сууж явсан таван зорчигчоос хоёр зорчигч газар дээрээ нас барж, бусад нь ГССҮТ-д хүргэгдсэн байна. Одоогоор МаркII маркийн суудлын автомашин нь том оврын автобусыг гүйцэж түрүүлэх гэж хурдаа нэмэх үед халтиргаатай замд шарваснаас осол гарсан хэмээн таамаглаж байгаа аж. Ослын шалтгааныг тодруулахаар дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Б.Чимэг