Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмнээс асуугаагүй авсан ”Самурай” бондын тухай 24 баримт

2014-1-14
0
ЖИРГЭХ
“Монгол улсын хөгжлийн банк”-ны дансанд саяхан мөнгө нь орж ирсэн “Самурай” бондын тухай 24 баримтыг хүргэж байна. 30 тэрбумын иентэй тэнцэх тус бондын мөнгийг хууль бусаар Монголд оруулж ирсэн гэж зарим хүмүүс ярьж эхэлжээ.

samurai_bond“Монгол улсын хөгжлийн банк”-ны дансанд саяхан мөнгө нь орж ирсэн “Самурай” бондын тухай 24 баримтыг хүргэж байна. 30 тэрбумын иентэй тэнцэх тус бондын мөнгийг хууль бусаар Монголд оруулж ирсэн гэж зарим хүмүүс ярьж эхэлжээ.

1.    "Самурай" бонд гэдэг нь зөвхөн Японы зах зээл дээр босгодог хэлбэр.

2.   Одоогийн байдлаар манай улс "Самурай" бондоос 30 тэрбумын иень авчихаад байна. Гэхдээ 600 сая ам.доллартай тэнцэхээр иенийг япончуудаас авахаар болсон учраас тус 30 тэрбум иен дээр нэмж дахин мөнгө авах боломжтой юм байна.

3.   "Самурай" бондоос босгосон иень бол манай улсын дэлхийн зах зээлээс босгосон гурав дахь том мөнгө. Эхний бондыг Хөгжлийн банк “Өүлэн” нэрээр гаргаж байв. “Өүлэн” бонд гаргаж олсон мөнгөний хэмжээ 580 сая ам.доллар. Харин дараа нь “Чингис” бонд гаргаж 1.5 тэрбум ам доллар босгосон.

4.   "Самурай" бондын 30 тэрбум иенийг ам.долларын өнөөгийн ханшид шилжүүлбэл 290 орчим сая ам.доллар эдийн засагт эргэлдэхэд бэлэн гэсэн үг.

5.
   Хөрөнгийн зах зээл дэх “Самурай” бонд хэмээх ойлголтыг 1970 онд тухайн үед Японы Сангийн сайдын алба хашиж байсан Такео Фүкүда гаргаж ирсэн бөгөөд тухайн жил Азийн хөгжлийн банк долоон жилийн хугацаатай, зургаан тэрбум иенийн бонд гаргаснаар замнал нь эхэлж байжээ.

6.   "Самурай" бондыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон дахь айлчлалаараа босгосон.

7.    Арван жилийн хугацаатай энэ бондын хүүг 1.52 хувь гэж тогтжээ.

8.    Ерөнхий сайд энэ бондод нэр өгөхийг хүссэн хэмээн хүмүүс ярьж буй. Тэгэхээр удахгүй алтан урагтай холбоотой хэн нэгний нэр тун удахгүй дуулдах байх гэж албаныхан хэлж байна.

9.   "Самурай" бондын хүүг манай Хөгжлийн банктай хамтран ажиллах бичигт гарын үсэг зурсан Японы Олон улсын хамтын ажиллагааны банк тогтоодог.  Энэ банк манайх шиг хөгжиж байгаа улсуудад баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг учраас Самурай бонд амархан бүтсэн гэж эдийн засагчид онцолж байна.

10. 
  Африкийн улсуудаас гадна Индонези, Франц зэрэг орнууд ч Япон улсаас тус бондыг босгож байжээ. "Самурай" бонд гаргаж хамгийн их мөнгө босгосон банк бол Америкийн “Жи пи морган”. Тус банк 111 тэрбум иенийн бонд босгож байжээ.

11.  "Чингис" бондын хүүнээс болж багагүй алдагдал хүлээгээд буй манай улсын хувьд энэ удаад иенийн захаас мөнгө босгосон нь 10-15 жилдээ ханшийн эрсдэлд орохгүй гэж эдийн засагчид хэлж байна.  Улс орнууд хямд мөнгөний эрэлд гарчихаад байгаа энэ үед хамгийн таатай валют бол иен гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

12.   "Самурай" бондын мөнгө сүүлийн өдрүүдэд чангараад байгаа долларын ханшийг сулруулахад нөлөө үзүүлнэ эдийн засагчид дүгнэж байна.

samurai_bond13.  Тус бондын мөнгийг Японтой хамтран хэрэгжүүлж байгаа том төслүүдэд зарцуулна.

14.    Дарханы газрын тосны үйлдвэр, тавдугаар цахилгаан станцын төсөл зэргийг “Самурай” бондын мөнгөөр гүйцэтгэнэ.

15.    Н.Алтанхуяг Японд айлчлах үеэрээ “Самурай” бондод мөнгөө оруулах сонирхолтой эрхмүүдийг байрлаж буй зочид буудалдаа урьжээ. Тэр уулзалтанд “49” компанийн төлөөлөл ирснийг Японы тал “Их хүн оролцоо” гэж онцолж байв.

16.  “Самурай” бондын гэрээг тас нууж байгаа. Энэ нь эрсдэл дагуулж байгаа хэмээн зарим хүмүүс хэлж  байгаа юм.

17.    Манай улсын гаднаас авсан өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс хэтэрчихсэн байгаа. Нөхцөл байдал хүнд үед “Самурай” бондын хөрөнгийг оруулж ирэх нь өрийн хэмжээг нэмэхээс гадна, ирээдүйд учрах эдийн засгийн хүндрэлийг бий болгоно хэмээн зарим эдийн засагчид дүгнэж байна.

18.   Бондын мөнгө нэгэнт ороод ирсэн учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийнхөө хэмжээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж байгаад ч хамаагүй мөнгийг эргэлдүүлэх юм байна.

19.    “Самурай” бондын зарцуулалтад япончууд хатуу хяналт тавих аж. 

20.   “Самурай” бонд гаргахад тусалсан нь япончууд манай уул уурхай руу чиглэсэн үйлдэл ч байж болох аж. Өөрөөр хэлбэл бонд нэрийн цаана Монгол улсын Засгийн газар уул уурхайн салбарт хамтран ажиллаж байгаа “багийн” тоглогчоо солихоор төлөвлөөд байгаа гэх таамаг байна.

21.    “Самурай” бондод 90-95 хувийн  баталгаа өгсөн байх магадалтай.

22.  "Самурай" бондыг гаргахад Японы Засгийн газар давхар хариуцлага хүлээдэг учраас тус улсын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байдаг.

23.  АНУ, Европын ижил төстэй бондуудтай харьцуулахад уян хатан байдаг бөгөөд санхүүгийн хямрал зэрэг тааварлаагүй эрсдлийг харгалзан үздэг.

24.  Дэлхийн томоохон компаниуд нэгдсэнээс хойш "Самурай" бондын нэр хүнд нь өсөж, энэ хэрээр олон улсын сонирхлыг татдаг болжээ.  
24tsag.mn
image

“Монгол улсын хөгжлийн банк”-ны дансанд саяхан мөнгө нь орж ирсэн “Самурай” бондын тухай 24 баримтыг хүргэж байна. 30 тэрбумын иентэй тэнцэх тус бондын мөнгийг хууль бусаар Монголд оруулж ирсэн гэж зарим хүмүүс ярьж эхэлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ВВП (46.188.10.6)
    Путин бонд авах уу?
    2014 оны 01 сарын 18 | Хариулах
  • MGL MALCHIN HVV (202.70.46.199)
    mongol uls hugjin mandh boltugai . ene mungu hvdee olson yum hiivel san daa . 76 hvn baga ideechee gej ard tvmen chin guij bna. heg hesegn bish hotol olnoro saihan amidrii . MINII MONGOL ULS HUGJIN BADRAH BOLTUGAI UUHAA UUHAA UUHAA
    2014 оны 01 сарын 17 | Хариулах
    • HI
      uhaa uuhaa uuhaa
      2014 оны 01 сарын 17
  • Ediin zasagch (188.221.227.96)
    JPY hamgiin ih hudulguuntei, ersdeltei valut shu de... Ersdelgyi gechihej ee bas... Ovoo hudalaa burah um aa
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • Хэхэ (202.21.111.10)
    Ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ бүр балайрчих юмаа арда түмэн гэж хоосон цаас чи юу гэж ч бичиж болно гэж мэдэх үү Зээлээс юундаа айдаг юм бэ зээлээ төлж чадахгүй газар нутгаа өгөөд хөөгдөж явсан орон гэж дэлхий дээр байхгүй сайн авч улсаа хөгжүүлэх хэрэгтэй тэгээд энэ авч байгаа мөнгө бол үнэндээ өчүүхэн мөнгө тэрбумтан нэг хүний мөнгө гэхдээ жижиг гарын тэрбумтний шүү
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • hm (202.131.236.154)
    Зээл ч биш л дээ. Бүр авч байгаа мөнгө юм. оронд нь дорнодын нүх ухсан тэр газраа цөмийн хаягдал булшлах юм
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.3.29)
    Бушуухан эргэлтэнд оруулаад дараачийн самурай бондоо авах хэрэгтэй гэж ухаантай эдийн засагчид ярьж байна лээ. Зээлээс айх хэрэггүй гэж..... Монгол улс маань хөгжих болтугай..
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • зочин (103.23.51.6)
    Хамгийн амархан худалдагддаг хүмүүс бол ард түмэн юм байна. Тиймээс өнөөдөр Монгол улс иймэрхүү байна.
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (203.91.112.186)
    ИЙМЭРХҮҮ ЮМЫГ ЭНЭ ХУЛГАЙЧ НАР АРД ТҮМЭН ГЭДГЭЭС ЧИНЬ ХЭЗЭЭ АСУУЖ БАЙСАН ЮМ БЭ? ЭРГҮҮ МАЛ АА
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    15 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    1 цаг 27 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    1 цаг 38 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 48 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 54 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 55 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    3 цаг 12 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    3 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 57 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    4 цаг 16 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    4 цаг 26 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    4 цаг 28 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    4 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 53 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    5 цаг 1 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    5 цаг 12 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    5 цаг 18 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    5 цаг 19 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    5 цаг 44 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    6 цаг 9 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК