УИХ-ын сонгуулийн тухай хууль эрх баригч намуудын тохиролцсон ёсоор гишүүдийг залхаалгүйгээр 85,7 хувиар батлагдлаа. Чуулганы танхимд ямар нэгэн гомдол, гоморхол гарсангүй. УИХ-ын дарга, МАН болон АН-ын дарга нар давгүй хууль болсон гэж дүгнэж байна. Харин УИХ-д цөөнх болдог, бие даагч гишүүд сэтгэл дундуур байна. УИХ-ын гишүүн Д.Энхбатаас энэ талаар цөөн асуултанд хариулт авлаа.
- Парламентад суудалгүй намуудын дэвшүүлсэн саналын хэдэн хувь нь энэ хуулинд багтаж чадсан бол? Цөөнхийн төлөөллийн хувьд таны байр суурь ямар байна вэ?
- З.Алтай гишүүний өргөн барьсан саналын тал илүү хувь нь аль хэдийн орчихсон байсан санал. Мөн ихэнх нь эрх баригч намын бүлгүүд нэгэнт хэлэлцээд дууссаны дараа орчихсон байсан. Бид өнгөрсөн гуран жилийн хугацаанд пропорциональ тогтолцоог оруулах гэж явсан шүү дээ. Нэлээн ярьж, хөөцөлдсөн ч хүлээж аваагүй.
- Та шинэ Сонгуулийн тухай хуулинд ямар дүн тавих вэ?
- Энэ сонгуулийн хууль бидний санаж байсанд хүрсэнгүй. Гэхдээ өмнөхөөсөө сайжирсан. Онц дүн тавихгүй л дээ. Хэрэв улс төрийн зориг байсан бол нэлээн хэдэн зүйлийг өөрчилж амжих байсан. Парламентын 76 хүн л шийддэг учраас өнөөдөр зарим санал олонхийн дэмжлэг авалгүй уналаа. Намын босгыг долоон хувиас буулгахын төлөө ИЗН, З.Алтай гишүүн бид хэд нэлээн тэмцсэн. Эрх баригч намууд үнэхээр долоон хувийн босго өндөр гэдгийг зөвшөөрсөн л дөө. Бид сая баталсан таван хувийг дөрвөн хувь болгох, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох хүсэлтэй байсан ч шийдэгдээгүй. Мөн 76 гишүүнийг эрэмбэлж, гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байх санал оруулсан ч дэмжигдээгүй.
- Парламентын гадна байгаа намууд УИХ-д ороход энэ хууль яаж нөлөөлөх бол? Өмнөхөөсөө ямар давуу талтай болсон бэ?
- Ерөнхийдөө энэ хууль чанга болсон. Шинээр үүсч байгаа намуудад бол нэлээн төвөгтэй байна. Яахав, өөр олон давуу талууд бий л дээ. Өмнө нь сонгогчдын саналыг улс төрийн намуудаас орсон хүмүүс тоолдог байсан бол төрийн алба зохион байгуулахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө бүртгэл хөтлөхгүй, төхөөрөмжөөр тоолно. Мөн бидний байнга ярьдаг гадаадад суугаа монголчуудын сонгууль өгөх эрх нээгдсэн. Энэ удаа зөвхөн манай ЭСЯ, консул байгаа хотуудад санал авна. Тэр хүмүүс тойргийн журмаар санал өгөхгүй, намын жагсаалтаар санал өгөх юм. Ингээд харахад өмнөх хуулийг бодвол дээрдсэн. Гэхдээ энэ дөрвөн жил ард түмний хүлээж байсан хувилбар биш.
- Пропорциональ хувилбараар сонгууль явуулах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж зарим нь үзэж байна. Энэ асуудал яаж шийдэгдэх бол оо?
- Шууд сонгоно гэдэг бол сонгогч өөрийн биеэр очиж санал өгөхийг хэлнэ гэж олон улсад тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хүнээр дамжуулж санал өгөхийг шууд биш гэж үзэх юм. Гэхдээ нэгэнт санал хүсэлт гарсан болохоор Үндсэн хуулийн цэц хэлэлцэж шийдэх байх аа. Бид гурван жилийн турш илүү пропорциональ давамгайлсан тогтолцоог хүсч байсан. Тийм болохоор санаанд хүрсэнгүй.

Б.Баяр