Монгол улсын засгийн газар
Люксембургийн засгийн газартай хамтран гамшгийн аюулыг бууруулах төсөл
хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд “Гамшгийн эрсдэлийг
үнэлэх, бууруулах арга технологийн судалгаа” сэдэвт
Монгол улсын засгийн газар Люксембургийн засгийн газартай хамтран гамшгийн аюулыг бууруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд “Гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах арга технологийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Уг хурлаар УБ хотод гал, уснаас гарч болзошгүй гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Мөн хурлын үеэр Люксембургийн засгийн газраас ОБЕГ болон түүний харъяа салбаруудад 400,000 ам долларын үнэ бүхий багаж хэрэгслийг бэлэглэхээ мэдэгдлээ. Бэлгэнд ирж буй багаж хэрэгслүүдэд гал унтраах багажнаас гадна холбоо мэдээллийн техникүүд багтаж байгаа аж.
Т.Хулан