Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1700 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 29 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс бусдын биед гэмтэл учруулсан хэрэг тав, хүчингийн хэрэг хоёр, танхайн хэрэг хоёр, хулгайн хэрэг зургаа бүртгэгсэн аж. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 180 хүн эрүүлжүүлжээ.
Б.Чимэг