Шведийн шигшээ багийн довтлогч Александр Герндт эхнэртэйгээ зүй бусаар харьцсаныхаа хариуд 80 мянган швед кроноор торгууллаа. Эхнэрээ компьютер эвдсэнийг нь мэдмэгцээ Герндт дүрсхийн уурлаж, багалзуурдснаас гадна хөлбөмбөгийн бөмбөгөөр цохисон байна. Маш хүчтэй өшиглөсөн нэгэн бөмбөг эхнэрийнх нь хөлд ойхдоо гэмтэл учруулж, нэг хэсэгтээ алхаж чадахааргүй болгожээ. Түүний эхнэр шүүхэд гомдол мэдүүлж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 25 настай довтлогчийг 80 мянган кроноор торгосноос гадна эхнэртээ гэмтэл учруулсан тул 6700 крон түүнд төлөхийг шаардсан ажээ.
Т.Хулан