Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймагт газар хөдөлсөн билээ. Тус аймагт зөвхөн нэг сарын дотор давхардсан тоогоор найман удаа газар хөдөлсөн байна. Гэхдээ энэ нь 3.5 магнитудаас дээш хүчтэйг нь бүртгэсэн үзүүлэлт аж. Харин энэ сарын 14-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд газар 4.3 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тус сумаас баруун хойш найман км зайтай Хэрэм шанд гэдэг газарт чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Б.Чимэг