Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Б.Хуягийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Тодруулбал, “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин хувьдаа завшсан гэх хэрэгт Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг саатуулан шалгасан ч түүний ах Б.Хуягийг холбоотой хэмээн үзсэн байна. “Ремиф” компанийг анх Б.Тулга байгуулж, захирлаар нь С.Батшугар ажиллаж байсан аж. Хожим уг компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Хар дун” компанийг байгуулсан байна. Ингэхдээ захирлаар нь Б.Тулгын ах Б.Хуяг ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа “Өргөө” зочид буудлыг хууль зөрчин авсан гэж үзжээ.
Б.Чимэг