Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан байлдагч С.Батбаяр хал цэргүүддээ зодуулж, гэмтэл авсны улмаас өнгөрсөн наймдугаар сард амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг сүрьеэгийн миненгит өвчнөөр нас барсан хэмээсэн ч ар гэрийнхэн нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм. Гэвч тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Т.Сайнжаргал уг хэргийг гэрчлэх баримт хангалтгүй байхад хаасан хэмээн дахин шалгахыг хүсч, албаны хүмүүст тоот хүргүүлсэн байна.
Б.Чимэг