Хятад улс 2015 он хүртэл нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх
асуудлыг бодит төлөвлөгөө болголоо. Дөрвөн жилийн дараа нарны эрчим
хүчний үйлдвэрлэлээ 50 хувиар өсгөхөөр төлөвлөснөө Эрчим хүчний үндэсний
газар нь өнөөдөр мэдэгдэв. Нарнаас гаргах цахилгааныг 15 гвт хүргэх бол
салхин эрчим хүчийг 100 гвт болгохоор Засгийн газар нь шинэчилсэн
төлөвлөгөөндөө тусгажээ.

Хятад улс 2015 он хүртэл нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх асуудлыг бодит төлөвлөгөө болголоо. Дөрвөн жилийн дараа нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ 50 хувиар өсгөхөөр төлөвлөснөө Эрчим хүчний үндэсний газар нь өнөөдөр мэдэгдэв. Нарнаас гаргах цахилгааныг 15 гвт хүргэх бол салхин эрчим хүчийг 100 гвт болгохоор Засгийн газар нь шинэчилсэн төлөвлөгөөндөө тусгажээ. Японд болсон цөмийн станцын ослоос хойш хятадууд нарны эрчим хүчээ 10 гвт хүргэх зорилтыг тавьж байсан. Тэгвэл одоо дахин таван гвт-аар нэмэгдүүлэх маш том нүүдэл хийж байна. Өнгөрсөн долдугаар сард нарны эрчим хүчний салбарт анх удаа маш их хөрөнгө оруулахаар шийдвэрлэснээс хойш нарны эрчим хүч боловсруулалт идэвхжсэн гэнэ.
Хятадын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2010 онд нэг гвт хүрэхээргүй бага байжээ. Гэтэл өнөөдрийн шийдвэрээр нарнаас цагт 20 тэрбум квт, салхинаас цагт 90 тэрбум квт үйлдвэрлэхээр боллоо гэж Хятадын үндэсний радио албан ёсны вэб сайтдаа мэдээллээ. 2015 онд Хятадуудын нүүрсний хэрэглээ 480 сая тонноор багасах төлөвтэй болж байна. Учир нь нар, салхи, газрын гүний дулаан болон цөмийн цахилгаан үйлдвэрлэлийн нийт дүн нь дээрх хэмжээний нүүрс шатаасантай ойролцоо эрчим хүчийг бий болгох аж.
Б.Ганбилэг