Дэлхийн банкнаас 2008 онд эхлүүлсэн “Агаарын бохирдолын түвшин, утааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” судалгааны дүн гарчээ. Уг судалгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлын найрлага, агаарын чанарын стандарт хэмжээнээсээ 10-25 дахин их болсон нь дэлхийн бусад нийслэлээс хамгийн их бохирдолтой хот болсныг тогтоожээ. Мөн нийслэлийн оршин суугчдын зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхиттой болж, уушгины үйл ажиллагаа буурч улмаар багтрааны хүндрэл үүсгэх гэх мэтээр сөрөг нөлөө үзүүлэх болсныг тодорхойлжээ. Ялангуяа агаарын тоосонцорын хэмжээ өвлийн улиралд гэр хороололд хэт их байгаа нь зүрх болон уушгины өвчлөлтийг нэмэгдүүлж цаг бусаар нас барахад нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Т.Хулан