Өнгөрсөн лхагва гаригт Хэнтий аймгийн Батширээт суманд хүнсний дэлгүүрийг галдан шатаасан хэрэг гарлаа. Галыг зохион байгуулалттай, өс санасан үйлдэл хэмээн таамаглаж байгаа аж. Иймд ЭЦГ, УМБГ хамтарсан ажлын хэсэг галдагчийг илрүүлэхээр тус сумыг зорьсон байна. Өнгөрсөн зун мөн тус аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр машин, хадланг, хэд хоногийн дараа сумын хэсгийн байцаагчийн ахынх нь машиныг шатаасан хэргүүд гарч байсан юм. ЭЦГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг хэргийг гурван сар шалгасны дүнд хэсэг бүлэг залуусыг саатуулсан. Нутгийн иргэд "Манай суманд галдан шатаах үйлдэл тасардаггүй. Хэн ямар зорилгоор галдаад байгааг олмоор байна" хэмээн ярьж байгаа аж.
Б.Чимэг