900 жилийн өмнө амьдарч байсан 16
настай монгол хүүгийн араг яс Вашингтоны Үндэсний музейд хадгалагдаж
байгаа тухай “Washington Post” мэдээлэв. Өдгөө уг олдворыг Бруно Фрелиха
хэмээх эрдэмтэн хамгийн сүүлийн үеийн технол
900 жилийн өмнө амьдарч байсан 16 настай монгол хүүгийн араг яс Вашингтоны Үндэсний музейд хадгалагдаж байгаа тухай “Washington Post” мэдээлэв. Өдгөө уг олдворыг Бруно Фрелиха хэмээх эрдэмтэн хамгийн сүүлийн үеийн технологи болох СТ задлах төхөөрөмж ашиглан судалж байна. Тэрбээр судалгааны явц дахь мэдээллүүдийг Монголын шинжлэх ухааны академид байнга явуулж байгаа аж. Хүүгийн араг ясыг Монголын нэгэн агуйгаас олсон бөгөөд царай болон нүүрний хэлбэр нь өнөөгийн 35 настай эрэгтэй хүнийхтэй төстэй байгаа нь эрдэмтдийн сонирхлыг татаж эхэлжээ. СТ хэмээх задлах төхөөрөмжийг эртний олдворуудын нууцыг тайлахад анх удаагаа ашиглаж байгаа нь энэ бөгөөд монгол хүүгийн араг ясыг судалсны дараа далайн гахайн гавлын ясны судалгаа хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, хүү дайн тулааны үед алуулсан болохыг Бруно Фрелиха илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)