Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цогбадрах: Кино маань Америкийн наадамд түрүүлсэн гэдгийг аймгийн хурал дээр яривал сайхан л байна

2011-12-16
0
ЖИРГЭХ
   Нью-Йоркийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан найруулагч Г.Золжаргалын “Тайгын дууч” киноны гол дүр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубын дархад дууны багш Н.Цогбадрахтай утсаар холбоо барилаа. Гол дүрийг нь бүтээсэн кино нь олон улсын наадамд түрүүлж, өөрөө дэлхийн танил болсоноо тэрбээр мэдээгүй яваа ажээ. 
   Нью-Йоркийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан найруулагч Г.Золжаргалын “Тайгын дууч” киноны гол дүр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубын дархад дууны багш Н.Цогбадрахтай утсаар холбоо барилаа. Гол дүрийг нь бүтээсэн кино нь олон улсын наадамд түрүүлж, өөрөө дэлхийн танил болсоноо тэрбээр мэдээгүй яваа ажээ. 

-    Сайн байна уу, та?
-    Сайн, сайн байна уу?

-    Таны тоглосон “Тайгын дууч” кино олон улсын кино наадамд тэргүүллээ. Баяр хүргэе. Та энэ мэдээг дуулаа биз дээ?  
-    Өө тийм үү. Ах нь чамаас л дуулж байна. Монгол киноны наадамд түрүүлсэн гэдгийг ноднин гурван сард мэдсэн. Тэрнээс бол олон улсад түрүүлсэн гэдгийг мэдээгүй. Надад дуулгаагүй л байна шүү дээ. Ямартай ч танд баярлалаа.

-    Таны ажил сайн уу? Ардын дуугаа зааж байгаа юу?
-    Ажлаа хийж байгаа. Би дархад дууны багш хүн. Хөвсгөл аймагт дархад дууны багшийн ганцхан орон тоо байсан юм. Тэгээд би ажиллахаар болсон юм. Намайг нутаг орны зөвлөл ажилла гээд л ажилласан даа.

-     Нутагт тань өвөлжилт хэр байна вэ?
-    Хүйтэн л байна даа. Шөнөдөө -38 хүрчихээд байна шүү. Ер нь сэрүүн байна.

-    Сэтгүүлч Г.Золжаргалтай анх яаж танилцсан юм бэ? Өөрөө таныг зориод ирсэн үү?
-  Өөрөө зориод ирсэн. Би анх сэтгүүлч Цоодол гавъяаттай танилцсан юм. Гавъяат Хөвсгөлд явж байгаад надтай танилцсан.Тэгээд хотод очоод Г.Золжаргалыг явуулсан байна лээ. Эхлээд миний тухай нэвтрүүлэг хийсэн. Нэвтрүүлэг маань дараа нь кино болсон. Их сайхан санагдсан.

-    Кино танд хэр таалагдсан бэ?
-    Өө ярих юмгүй, маш сайхан санагдсан. Өнгөрсөн цагаан сарын шинийн нэгэнд улс орон даяар киног маань үзүүлсэн. Тэгэхэд үзсэн. Г.Золжаргал надад киноны маань эх хувийг өгсөн юм. Хааяа нэг киногоо гаргаж ирээд үзэхэд сайхан санагддаг.  

-    Кинонд тоглоход хэр хүндрэлтэй байв ?

-  Зураг авалт арван гурав хоног явагдсан. Бүх өдөр нарийн графиктай байсан. Өмнө нь кинонд тоглож үзээгүй болохоор нэлээд сандарсан шүү. 5-6 хоногийн дараа сандрал нь арай багассан. Дандаа гадуур явж зураг аваад л. Өдөржин дагачихдаг байлаа шүү дээ.

-    Ер нь яагаад заавал таныг энэ кинонд тоглуулсан юм бол? Г.Золжаргал сэтгүүлч таныг сонгосон шатлгаанаа хэлсэн үү?

-    Би Бүх ард түмний урлагийн наадамд цаатан дуугаар их оролцдог байсан. Тэр дуу их нөлөөлсөн юм шиг байгаа юм. “Сангалдай” гэдэг цаатан дууны үүх түүх, ямар хэмжээгээр дуулдаг, яаж ард түмэнд хүргэдэг гэдгийг анх хараад, тэгээд л кино хийх санаа төрсөн юм шиг байна лээ.

-    Кинонд тоглосон гэж таньд хөлс мөнгө өгсөн үү?

-    Өгөөгүй. Өгье гэж ч хэлээгүй. Тийм болохоор авъя гэж ч дуугараагүй. Хэдэн төгрөг өгвөл баярлана  шүү дээ, амьдралд нэмэртэй сайн л байна.

-    Ер нь та хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
-    Одоогоор 210 мянга орчим л байна.

-    Хөдөө бол хүргээд байхаар цалин уу?
-    Яахав, жаахан сэтгэл дундуур л байдаг. Яг санаанд хүрч чаддаггүй юм. Тэгэхдээ  ажилгүй байснаас дээр байлгүй яахав.

-    Та ам бүл хэдүүлээ амьдардаг юм бэ?

-   Ам бүл зургуулаа шүү дээ. Том охин Дархан хотод ажил хийж байгаа. Дараагийн хүү хилийн цэрэгт гэрээт алба хаадаг. Нөгөө хоёр нь гэртээ байдаг. Оюутан охины маань хөл гар нь өвдөөд жилийн чөлөө аваад гэртээ байж байна даа. Бага нь наймдугаар анги.

-    Дархад дууны багшаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-   Хичээл заагаад ердөө нэг жил болж байна. Багшлахаасаа өмнө Соёлын төвийн үйлчилгээний ажилтан хийдэг байсан юм. Ойр зуурын бүх зүйлийг нь хийгээд л явдаг байлаа.

-    Хүүхдүүдэд хичээл заахдаа ямар хөгжимтэй хичээл зааж байна?
-   Ер нь голдуу өөрийнхөө хоолойгоор заадаг. Дархад ардын дууны гол зэвсэг нь хуучир хөгжим байдаг юм. Тэгээд хөгжим энэ тэр нь тэр бүр олдоод байхгүй учир хоолойгоор л хичээлээ орно доо.

-    Одоо таны урын санд хэдэн дархад дуу байна вэ?
-    Би 60 гаруй дархад дуу мэддэг. Бага байхдаа сурсан дуу маань 20 гаран. Өөрөө баяжуулж дуулсан дуу маань 40 гаруй байна.

-    Дуунуудаа хэнээс сурсан юм?
-   Ард түмнээсээ л сурсан даа. Нутгийн нэг ах мундаг сайхан дуулдаг байлаа. Тэр хүнийг дагаж дуурайж энэ дуунуудаа сурсан даа. Дархад ардын урлагийг устгаж үгүй хийлгэчихгүй юмсан, дуу хуурыг нь арвижуулах юмсан гэж бодож л багшилж байгаа. Миний багшилж байгаагийн гол утга учир энэ. Дархад түмний зан заншилыг үр хойчдоо үлдээх үүрэгтэй гэж өөрийгөө боддог. Тийм учраас одоо ч мөн дууныхаа санг арвижуулсаар л байна. Дархад дууны өв соёлыг мартагдуулахгүйн тулд урлагийн талын бүх зүйлийг би хариуцах ёстой л гэж боддог. Хөвсгөл нутгийнхан намайг дархад дууны багшаар тавьсан. Энэ бол надад заяагдсан үүрэг. Би энэ хариуцлагыг өндөр авч явах ёстой гэж боддог.

-    Дууны сан тань хэр их арвижиж байна?
-   Нэг их арвижихгүй байна. Би өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарт зохиогдсон ардын урлагийн наадамд оролцож дархад дуугаараа алтан медаль хүртсэн.

-    Соёлын өвийг хадгалж үлдээхийн тулд ямар ажил хийх ёстой вэ?
-    Ахмад үеийнхний мэддэг дуу хуур юу байдаг юм, түүнийг сурч мэдэж үр хойчдоо үлдээмээр байна. Би Мөрөн хотын сургуулийн сурагчдад дархад дуу оруулж өгөөч ээ гэж хүсмээр байх юм. Би Хатгал нутгаар явж, зан заншлыг нь судалж, дуу хуурыг тэмдэглэж авахыг хүсдэг. Даанч санхүүдээ баригдаад явж чадахгүй юм аа.

-    Дархад дуу бусад ардын дуунаас юугаараа онцлогтой вэ?
-    Дархад дуу бол бусад ардын дууг бодвол үг хэллэг нь хурц, нугалааны хувьд өвөрмөц. Дотроо дархад дуу, богинын дуу, цог дуу, бэсрэг уртын дуу гээд олон төрөлд хуваагддагаараа онцлогтой.

-    Та хөгжим тоглодог уу?
-   Үгүй, хөгжмийн багштай хамтарч хичээл ордог. Оны сүүлчээр шавь нарынхаа тоглолтыг тавих гэж байгаа. Дан дархад дуунаас бүтсэн тоглолт байх болно. Тоглолт хийх гэсэн чинь дадлага туршлага дутаад хэцүү байна.

-    Сумын төвдөө тоглох уу?
-   Тэгнэ. Туслаж дэмжих хүмүүс байдаг болов уу гээд хайж л байна. Би урлагаар 27 жил явлаа. Зургаан алтан медаль авлаа. Нас их өндөр боллоо. Соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг аваагүй л байна. Надаас залуу хүмүүс авчихсан байна. Урлагаар явсны ач гавъяа гарах болов уу л гэж горьддог юм.

-    Таньд баярлалаа?

За баярлалаа. Та манай Соёлын төвийн эрхлэгчтэй холбогдоод миний тоглосон кино олон улсын наадамд түрүүллээ гээд хэлээд өгчихөөрэй. Маргааш манай Соёлын төв аймаг дээр тайлангаа тавина. Тэр хурал дээр яривал сайхан  шүү дээ.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • цэнгээ (202.70.34.134)
    баярлалаа. сонирхотой сайхан яриа байна. амжилт
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • Х.Мөөжиг (202.179.10.110)
    Ардын урлагийн наадамд өөрийн авьяас билгээр дэлхийн од болсон танд дархад дууныхаа агуу их авьяасаараа Гран при шагнал авах амжилт хүсэн ерөөе эмч Ш Хорлоо агсаны үр хүүхдээс
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 53 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 50 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК