Өнөөдөр баруун аймгуудаар үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад газарт багавтар үүлтэй, цас орохгүй. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 29-34 хэм хүйтэн байна. Увс нуурын хотгор, Хэнтий, Хөвсгөл, хангайн уулс болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын саваар 20-25 хэм хүйтэн байх юм. Алтайн өвөр ба говийн бүс нутагт 6-11 хэм хүйтэн, бусад газраар 15-20 хэм хүйтэн байна гэсэн мэдээллийг УЦУХ-ээс гаргажээ. Нийслэл- хотод цас орохгүй, багавтар үүлтэй байх аж. Хойноос 4-9 м/сек хурдтай салхи үлээнэ. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байх төлөвтэй.
Сөүл хотод өнөөдөр үүлгүй, -2 хэм дулаан байх бол шөнөдөө мөн цэлмэг тэнгэртэй -7 хэм хүйтэн хонох юм. Японы нийслэлд үүлэрхэг өдөр ирж байна. Өдөртөө хур тунадасгүй, үүлэрхэг бөгөөд 12 хэм дулаан байна. Харин шөнөдөө гурван хэм дулаан байх юм. Тэгвэл Бээжин хотод хүйтэн хур тунадасгүй, сэрүүхэн өдөр иржээ. Өдөртөө -1 хэм байх бол шөнөдөө -11 хэм хүйтэн байна. Оросын нийслэл Москва хотод цастай байна. Өдөртөө нэг хэм дулаан, цас ихээр орох бол шөнөдөө тэг хэм, цас улам нэмж орох төлөвтэй.

Б.Ганбилэг