Сургууль,
цэцэрлэгийн багш ажил
хаялт зарлаад дөрөв хонож байна. Ажил олгогч эздийн холбоо,
Үйлдвэрчний эвлэл, хугацаагүй ажил хаялт зохион байгуулах Түр
хорооныхон НХХ-ийн сайд Т.Гандитай уулзаж, хэлэлцээр хийсэн боловч
тодорхой шийдэлд хүрээгүй.
Өчигдөр орой 19.00 цагт дахин уулзахаар болсон ч Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын бүрэлдэхүүн хүрэлцээгүй учир хэлэлцээрийг хойшлуулжээ. Мөн өнөөдөр 17.00 цагт дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар болжээ. Гэвч багш, эмч нар ирэх долоо хоногийн мягмар гаригийн 12.00 цагт дахин Сүхбаатарын талбайд жагсахаа мэдэгдсэн байна.
Мөн түүнчлэн өнөөдөр 12.00 цагт эмч нар цалин нэмэхийг Засгийн газраас шаардан сануулах цуглаан зохион байгуулах гэнэ.

Т.Хулан